B. Гурван матриц

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Чубби Ян яг одоо шугаман тэгшитгэл бодож сурж байна. Тэр хэцүү асуудалтай учирсан. Энэ асуудал нь таньд бүхэл тоонуудаас бүрдсэн $n × n$ хэмжээтэй $W$ матриц өгсөн ба та $n × n$ хэмжээтэй $A$, $B$ хоёр матрицыг олох ёстой. Мөн дараах бүх нөхцөлүүдийг баримтлах ёстой:

  • $A_{ij} = A_{ji}$, бүх $i, j$ нь $(1 ≤ i, j ≤ n)$;
  • $B_{ij} = - B_{ji}$, бүх $i, j$ нь $(1 ≤ i, j ≤ n)$;
  • $W_{ij} = A_{ij} + B_{ij}$, бүх $i, j$ нь $(1 ≤ i, j ≤ n)$.

Та энэ асуудлыг шийдэж чадах уу?

Оролт

Эхний мөрөнд бүхэл $n$ $(1 ≤ n ≤ 170)$ тоо агуулагдана. Дараагийн $n$ мөр бүрд $n$ ширхэг бүхэл тоонууд агуулагдана. $j$-р бүхэл тоо $i$-р мөрөнд $W_{ij}$ $(0 ≤ |W_{ij}| < 1717)$ байна.

Гаралт

Эхний $n$ мөрөнд $A$ матриц агуулагдах ёстой. Дараагийн $n$ мөрөнд $B$ матриц агуулагдах ёстой. Оруулсан $W$ матрицийн хэлбэртэй адилхан хэлбэрээр хэвлэнэ. Энд хариулт байх нь баталгаатай болно. Хэрвээ олон хариулт байгаа бол аль нэгийг нь хэвлэнэ.

Хэрвээ абсолют буюу харьцангуй алдаа нь $10^{ - 4}$-өөс хэтрэхгүй бол хариултыг зөв гэж үзнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2
1 4
3 2
Гаралт
1.00000000 3.50000000
3.50000000 2.00000000
0.00000000 0.50000000
-0.50000000 0.00000000
Оролт
3
1 2 3
4 5 6
7 8 9
Гаралт
1.00000000 3.00000000 5.00000000
3.00000000 5.00000000 7.00000000
5.00000000 7.00000000 9.00000000
0.00000000 -1.00000000 -2.00000000
1.00000000 0.00000000 -1.00000000
2.00000000 1.00000000 0.00000000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...