D. Гурван дараалал

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Тус бүр $n$ ширхэг бүхэл тоо агуулсан $a$, $b$, $c$ гэсэн гурван дараалал байжээ. Смолли дараах нөхцлүүдийг хангах $u$, $v$, $w$ $(0 ≤ u, v, w ≤ n)$ гэсэн гурван бүхэл тоо олохыг хүсчээ: $a$, $b$, $c$-ийн нэгдэлд харьяалагдах тоо бүр $a$-н эхний $u$ гишүүдийн нэг, эсвэл $b$-н эхний $v$ гишүүдийн нэг, эсвэл $c$-ийн эхний $w$ гишүүдийн нэг байх ёстой. Мэдээж хэрэг Смолли $u$, $v$, $w$ тоонуудыг том байлгахыг хүсэхгүй тул тэрээр $u + v + w$ нийлбэр хамгийн бага байлгахыг хүсчээ.

$u + v + w$ нийлбэрийн хамгийн бага утгыг олоход туслаарай.

Оролт

Эхний мөрөнд $n$ $(1 ≤ n ≤ 10^{5})$ байна. Дараагийн мөрөнд $a$ дарааллыг илэрхийлэх $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ гэсэн $n$ ширхэг бүхэл тоо зайгаар тусгаарлагдан байна. Дараагийн мөрөнд $b$ дараалал ижил форматаар өгөгдөнө. Мөн дараагийн мөрөнд $c$ дараалал ижил форматаар өгөгдөнө. $1 ≤ a_{i}, b_{i}, c_{i} ≤ 10^{9}$.

Гаралт

$u + v + w$ нийлбэрийн боломжит хамгийн бага утгыг хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
3
1 1 101
1 2 1
3 2 1
Гаралт
5
Оролт
5
1 1 2 2 3
2 2 4 3 3
3 3 1 1 1
Гаралт
5

Тэмдэглэл

Эхний жишээнд $u = 3, v = 0, w = 2$ гэж сонговол болно.

Хоёр дахь жишээнд $u = 1, v = 3, w = 1$ гэх сонговол болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...