B. Үнэг ба Чагт

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сиел үнэгт $n$ багана, $n$ мөр бүхий хүснэгт байна. Хүснэгт нь нийт $n$ x $n$ нүдтэй бөгөөд нүд бүрт '.' эсвэл '#' тэмдэг байна.

Хүснэгт дэх чагт гэдэг нь хоорондоо холбоотой, харахад чагт шиг яг таван нүдийг хэлнэ. Дараах зургийг харна уу.

Сиел хүснэгтэд хэд хэдэн ($0$ ширхэг ч байж болно) чагт зурахыг хүсч байгаа. Бүх чагт нь яг таван ширхэг '#' тэмдгээс бүтсэн байх бөгөөд, аливаа '#' тэмдэг ямар нэгэн чагтад харьяалагдах ёстой. Ялгаатай хоёр чагт нь нүд хуваалцахгүй гэж үзнэ.

Өгөгдсөн хүснэгтийг энэхүү аргаар зурж чадах эсэхийг Сиелд хэлж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд хүснэгтийн хэмжээ буюу $n$ өгөгдөнө. $(3 \leq n \leq 100)$.

Түүний дараа $n$ ширхэг мөр өгөгдөнө. Үүний $i$ дугаар мөр нь хүснэгтийн $i$ дугаар мөрийг дүрслэх ба $n$ ширхэг үсэг агуулна. Үсэг бүр '.' эсвэл '#' тэмдэгт байх болно.

Гаралт

Хэрэв Сиел чагтнуудыг дээр тодорхойлсон зарчмаар зурж чадах бол "YES" гэсэн ганц мөрийг хэвлэнэ. Үгүй бол "NO" гэсэн ганц мөр хэвлэнэ үү.

Орчуулсан: footman

Жишээ тэстүүд

Оролт
5
.#...
####.
.####
...#.
.....
Гаралт
YES
Оролт
4
####
####
####
####
Гаралт
NO
Оролт
6
.#....
####..
.####.
.#.##.
######
.#..#.
Гаралт
YES
Оролт
6
.#..#.
######
.####.
.####.
######
.#..#.
Гаралт
NO
Оролт
3
...
...
...
Гаралт
YES

Тэмдэглэл

Эхний жишээнд, дараах байдлаар хоёр чагт зурж болно. Доорх зургийг харна уу.

Хоёрдугаар жишээнд, хүснэгтэд $16$ ширхэг '#' тэмдэг байна. Гэвч бүх чагт $5$ тэмдгээс бүрдэх ба $16$ нь $5$-д хуваагдахгүй учраас бүгдийг нь зурах боломжгүй юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...