A. Үнэг ба Тоон Тоглоом

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сиел үнэг тоонуудаар тоглохоор шийджээ.

Сиелд $x_1, x_2, .., x_n$ гэсэн $n$ ширхэг тоо байгаа. Тэрээр дараах үйлдлийг хэдэн ч удаа хийж болно: $x_i > x_j$ байх дурын $i,j$ индексийг сонгож $x_i=x_i-x_j$ буюу $x_i$-т $x_i-x_j$ гэсэн утга оноох. Тоглоомын зорилго нь нийт тоонуудын нийлбэрийг хамгийн бага байлгах явдал юм.

Сиелд энэхүү хамгийн бага нийлбэрийг олоход туслана уу.

Оролт

Эхний мөрөнд нэг ширхэг тоо буюу $n$ өгөгдөнө. $(2 \leq n \leq 100)$. Хоёрдугаар мөрөнд $n$ ширхэг тоо буюу $x_1, x_2, .., x_n$ байх болно. $(1 \leq x_i \leq 100)$.

Гаралт

Хамгийн бага нийлбэр болох нэг тоог хэвлэнэ.

Орчуулсан: footman

Жишээ тэстүүд

Оролт
2
1 2
Гаралт
2
Оролт
3
2 4 6
Гаралт
6
Оролт
2
12 18
Гаралт
12
Оролт
5
45 12 27 30 18
Гаралт
15

Тэмдэглэл

Эхний жишээнд, $x_2=x_2 - x_1$ гэсэн үйлдэл нь хамгийн оновчтой. Удаах жишээнд хамгийн оновчтой үйлдлийн дараалал бол $x_3=x_3 - x_2$, $x_2=x_2 - x_1$ юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...