E. Үнэг ба солирын урсгал

хугацааны хязгаарлалт 6 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Тэнгэрт солирын урсгал байгаа ба $n$ солирууд байна. Тэнгэр 2D эвклидийн хавтгай шиг харагдах бөгөөд солир нь энэ хавтгай дээрх цэг юм.

Сиел үнэг тэнгэрийг харж байна. Тэрээр солир бүрийн тойрог замд нь шулуун шугам байна гэдгийг олсон ба солир бүр тогтмол хурдтай. Одоо Сиел мэдэхийг хүссэн: тодорхой хугацаанд ижил байрлалд уулзах хос солируудын хамгийн их тоо хэд байх бол? Хугацаа хязгааргүй мөн сөрөг утгатай байж болохыг анхаарна уу. Солирууд ижил хугацаанд нэг байрлалд гарч ирэх үед хэзээ ч мөргөлдөхгүй.

Оролт

Эхний мөр $n$ ($1 ≤ n ≤ 1000$) бүхэл тоог агуулна. Дараагийн $n$ мөр бүр зургаан бүхэл тоонуудаас бүрдэнэ: $t_{1}, x_{1}, y_{1}, t_{2}, x_{2}, y_{2}$. Эдгээр нь солирын тойргийн тодорхойлолт юм: $t_{1}$ цагт солир ($x_{1}$, $y_{1}$) цэгт байрлах ба $t_{2}$ цагт ($x_{2}$, $y_{2}$) цэгт байна ($ - 10^{6} ≤ t_{1}, x_{1}, y_{1}, t_{2}, x_{2}, y_{2} ≤ 10^{6}; t_{1} ≠ t_{2}$).

Ямар ч хоёр солир байнга ижил байрлалд байж болохгүй.

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ бол тодорхой хугацаанд ижил байрлалд уулзах хос солируудын хамгийн их тоо юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2
0 0 1 1 0 2
0 1 0 1 2 0
Гаралт
2
Оролт
3
-1 -1 0 3 3 0
0 2 -1 -1 3 -2
-2 0 -1 6 0 3
Гаралт
3
Оролт
4
0 0 0 1 0 1
0 0 1 1 1 1
0 1 1 1 1 0
0 1 0 1 0 0
Гаралт
1
Оролт
1
0 0 0 1 0 0
Гаралт
1

Тэмдэглэл

Жишээ 1, солир 1 ба 2 $t$=-1 цагт (0, 0) цэгт уулзана.

Жишээ 2,солир 1 ба 2 $t$=1 цагт (1, 0) цэгт уулзана, солир 1 ба 3 $t$=0 цагт (0, 0) цэгт, мөн солир 2 ба 3 $t$=2 цагт (0, 1) цэгт уулзана.

Жишээ 3, ямар ч хоёр солир уулзахгүй.

Жишээ 4, зөвхөн 1 солир байгаа ба түүний хурд 0.

Хэрвээ таны браузер хөдөлгөөнт PNG дэмждэггүй бол, GIF хувилбарыг энд дарж харна уу:

http://assets.codeforces.com/images/388e/example1.gif

http://assets.codeforces.com/images/388e/example2.gif

http://assets.codeforces.com/images/388e/example3.gif

http://assets.codeforces.com/images/388e/example4.gif

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...