A. Жорж ба нойр

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жорж өглөө сэрээд дижитал цагнаасаа одоогийн $s$ цагийг хардаг. Үүнээс гадна Жорж $t$ цаг унтсанаа мэддэг.

Жоржд тусал! $s$ ба $t$ цагууд өгөгдсөн бол Жоржийн унтахаар явсан $p$ цагийг тодорхойлдог програм бичнэ. Жорж одоогийн цагтай харьцуулвал өчигдөр унтахаар явсан байж болохыг анхаараарай (хоёрдугаар жишээг харна уу).

Оролт

Эхний мөр нь "$hh:mm$" хэлбэрийн тэмдэгт мөр буюу одоогийн $s$ цагийг агуулна. Хоёр дахь мөр нь "$hh:mm$" хэлбэрийн $t$ цагийг агуулна. Энэ нь Жоржийн унтсан хугацаа. Оролт нь $00 ≤ hh ≤ 23$, $00 ≤ mm ≤ 59$ байх 24 цагийн форматаар зөв цаг агуулж байгаа нь баталгаатай юм.

Гаралт

Нэг мөрөнд $p$ цагийг хэвлэнэ. Энэ нь Жоржийн орлуугаа явсан цаг бөгөөд оролттой ижил форматтай байна.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
05:50
05:44
Гаралт
00:06
Оролт
00:00
01:00
Гаралт
23:00
Оролт
00:01
00:00
Гаралт
00:01

Тэмдэглэл

Эхний жишээнд Жорж "$00:06$" цагт орлуугаа явсан. Цагийг зөвхөн "$00:06$" форматаар хэвлэх ёстойг анхаарна уу. Тийм учраас "$0:06$", "$00:6$" болон бусад хариултуудыг буруу гэж үзэх болно.

Хоёр дахь жишээнд Жорж өчигдөр унтахаар явсан.

Гурав дахь жишээнд Жорж унтахаар яваагүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...