B. Нис бяцхан дагина минь нис!

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хүн бүр л бяцхан дагинад дуртай байдаг. Ялангуяа оюутнууд.

Хэрэв шалгалтын өмнөх шөнө оюутнууд цонхоо онгойлгоод, хичээлээ бичсэн дэвтрээ нээгээд чангаар 3-н удаа "Нис бяцхан дагина минь нис!" гэж орилоход түүн дээр бяцхан дагина нисэн ирээд удахгүй болох шалгалтанд тэнцэхэд тусалдаг. Мөн энэ зан үйл нь ихээхэн түгээмэл байдаг аж.

Математик анализын шалгалтын өмнөх шөнө $n$ ширхэг дотуур байранд амьдардаг оюутнууд уг үнэ цэнэтэй үгийг хэлэн орилжээ. $i$-дахь оюутан уг зан үйлийг $t_{i}$ цагт хийсэн ба энд $t_{i}$ нь тухайн шөнө эхэлснээс хойш өнгөрсөн секундийн тоог илэрхийлнэ.

Бяцхан дагина нь нь олон ааштай бөгөөд эрх дураараа эмэгтэй байв. Тухайн шөнө бяцхан дагина нь дотуур байрны ойролцоо зөвхөн $T$ секундийн турш байжээ. Түүнчлэн хэрэв 2 оюутны зан үйлийг хийсэн цагуудын зөрүү нь $T$-ээс их байвал бяцхан дагина нь дор хаяж тэдгээрийн нэг дээр нь очоогүй байх юм.

Бүх оюутнууд нь өөдрөг үзэлтэй учраас тэд бяцхан дагинын очиж чадах оюутнуудын хамгийн их тоо хэд болохыг мэдэхийг хүсжээ.

Оролт

Эхний мөрөнд "Нис бяцхан дагина минь нис!" гэж орилсон оюутнуудын тоо болох бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$) өгөгдөнө. 2-дахь мөрөнд $n$ ширхэг эерэг бүхэл тоо $t_{i}$ ($1 ≤ t_{i} ≤ 1000$)-ууд өгөгдөнө.

Сүүлийн мөрөнд бүхэл тоо $T$ ($1 ≤ T ≤ 1000$) өгөгдөх ба энэ нь бяцхан дагина уг дотуур байрны ойролцоо байсан цагийн завсрыг илэрхийлнэ.

Гаралт

Бяцхан дагинын тусламжаар маргаашийн шалгалтдаа тэнцэх хүмүүсийн хамгийн их тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
6
4 1 7 8 3 8
1
Гаралт
3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...