A. Хоёр дахь-үнийн дуудлага худалдаа

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэ бодлогонд бид хоёр дахь-үнийн дуудлага худалдаа нэртэй дуудлага худалдааны онцгой төрлийг авч үзнэ. Ердийн дуудлага худалдааны нэгэн адил $n$ үнэ хаягчид өөрийн төлөхөд бэлэн үнийн саналаа байрлуулна. Дуудлага худалдаа хаалтай явагдах ба үнэ хаягч бүр нууцаар өөрийн төлөхөд бэлэн байгаа дуудлага худалдааны үнийг зохион байгуулагчид мэдээлнэ. Үүний дараа дуудлага худалдааны хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч нь худалдааны ялагч болно. Хэдий тийм ч ялагч санал болгосон үнээ төлж чадахгүй бол бусад оролцогчдын санал болгосон хамгийн өндөр үнийг авдаг (эндээс нэр гарсан: хоёр дахь үнийн дуудлага худалдаа).

Үнэ хаягчдын санал болгосон үнийг уншаад ялагч болон хоёр дахь санал болгосон үнийг олдог програм бичнэ. Бүх санал болгосон үнүүд ялгаатай байна гэж үзнэ.

Оролт

Оролтын эхний мөр нь үнэ хаягчдын тоо болох $n$ ($2 ≤ n ≤ 1000$) тоог агуулна. Хоёр дахь мөр нь зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг ялгаатай $p_{1}, p_{2}, ... p_{n}$ ($1 ≤ p_{i} ≤ 10000$) тоонуудыг агуулна. $p_{i}$ нь $i$-р үнэ хаягчийн үнийн санал юм.

Гаралт

Нэг мөрөнд хоёр бүхэл тоо байна: ялагчийн индекс болон хоёр дахь үнэ. Индексүүд нь 1-суурьтай байна.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2
5 7
Гаралт
2 5
Оролт
3
10 2 8
Гаралт
1 8
Оролт
6
3 8 2 9 4 14
Гаралт
6 9
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...