E. Эгшиг үсгүүд

хугацааны хязгаарлалт 4 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Яхабина олон ярвигтай хэлнүүдээс ядарсан учраас шинэ энгийн хэл бүтээхээр шийджээ. Тэр аль хэдийнээ $n$ ширхэг гуравт-үгнээс бүтсэн толь бичиг хийсэн байгаа. Гуравт-үгнүүд нь Англи цагаан толгойн эхний $24$ үсгийн ($a$-аас $x$ хүртэл) яг $3$-н жижиг үсгүүдийн дараалал байна. Тэр зарим үсгийг эгшиг үсэг, бусад бүх үсгүүдийг гийгүүлэгч үсэг байлгахаар шийдсэн. Энэ хэл нь аль ч үг хамгийн багадаа нэг эгшиг үсэг агуулвал зөв байна гэсэн энгийн дүрэм дээр суурилна.

Яхабина аль үсэгнүүд нь эгшиг үсэг болохыг санахгүй байгаа тул өөрөө эгшиг үсэг гэж бодсон үсэгнүүдээр олонлог үүсгэжээ. Тэгээд Яхабаас энэ эгшиг үсэгнүүдийн хувьд толь бичиг дээрх хэдэн үг нь дүрмийн дагуу зөв бичигдсэн болохыг тооцоолж хариуг хэлэхийг хүсэв.

Тэгээд дараа нь Яхабина $2^{24}$ ялгаатай эгшиг үсгийн олонлог үүсгэж Яхабаас асууж болох юм байна гэдгийг ойлгоод, энэ асуулт бүрийн хувьд Яхабын хэлж болох хариултуудын $xor$ үйлдлийн дүн нь хэд байх бол гэж сонирхов. Энэ тоог олж тусална уу.

Оролт

Эхний мөрөнд нэг ширхэг бүхэл тоо $n$ $(1 ≤ n ≤ 10^{4})$ байна. Дараагийн $n$ мөрөнд, мөр бүрд толь бичиг дээрх үгийг илэрхийлэх $3$ жижиг үсгээс бүтсэн гуравт-үгийг агуулна. Гуравт-үг давхардаж өгөгдөхгүй.

Гаралт

Яхабын хариулж болох бүх хариултуудын $xor$ үйлдлийн дүн болох нэг бүхэл тоо хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5
abc
aaa
ada
bcd
def
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...