D. Инна ба дараалал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дима Иннад юу бэлэглэх тухай хангалттай бодсоныхоо дараа хоосон $w$ дараалал өгжээ. Одоо тэд уг дарааллыг $0$ ба $1$-р дүүргэх гэж байгаа. Үүний тулд тэд нэгэн сонирхолтой тоглоом тоглохоор болов.

Тоглоом эхлэхэд Дима $a_1$, $a_2$, ... ,$a_m$ ($1 ≤ a_1 < a_2 < ... < a_m$) байх $m$ тоо сонгон авна. Дараа нь тэд $w$ дарааллын сүүлд нэг нэгээр тоонууд нэмнэ. Тэр хоёр хэсэг тоглож байгаад Дима тун удахгүй тоглоом нь дуусахыг мэдээд (тэр Иннатай аль болох удаан тоглохыг хүсэж байгаа) ширээгээ хүчтэй дэлсэв. Тэгэхэд дараалалд байсан $a_1$-дэх $a_2$-дахь $a_3$-дахь г.м явсаар $a_k$-дахь байрлалуудад байсан тоонууд нэгэн зэрэг унав (дараалал $k$ ширхэгээр багасна). Энд $k$ тоо нь $a_k$-д байх утга нь одоо байгаа дарааллын уртаас хэтрэхгүй байх хамгийн их тоо юм. Хэрвээ $a_1$-д байгаа тоо нь одоо байгаа дарааллын уртаас их байвал $w$ дараалалд ямар ч өөрчлөлт орохгүй.

Чамд тоглолтын туршид явагдсан бүх үйл явдлууд өгөгдсөн. Үйл явдал гэдэг нь дараалалд тоо нэмэгдсэн эсвэл Дима ширээг цохисон хоёрын нэг байна. Энэ бүх үйл явдал болж дууссаны дараах $w$ дарааллыг тооцоол.

Оролт

Эхний мөрөнд хэдэн үйл явдал болсоныг илтгэх $n$ тоо болон Дима хэдэн тоо сонгосныг илэрхийлэх $m$ тоонууд өгөгдөнө. ($1 ≤ n, m ≤ 10^6$)

Дараагийн мөрөнд Димагийн сонгосон ялгаатай $a_i$ ($1 ≤ a_i ≤ 10^6$) тоонууд өсөх дарааллаар өгөгдөнө.

Үлдсэн $n$ мөрөнд ямар үйл явдлууд болсныг үлтгэх тоонууд өгөгдөнө. Тэр нь хэрэв $-1$ байвал Дима ширээг цохисонг; $0$ байвал $0$-ийн тоог дараалалд нэмсэнг; $1$ байвал $1$-ийн тоог дараалалд нэмсэнг тус тус илтгэнэ.

Гаралт

Бүх үйл явдал болж дууссаны дараах $w$ дарааллыг эхнээс нь хэвлэ.

Хэрэв $w$ дараалал нь хоосон үлдсэн байвал "Poor stack!" гэж хэвлэ.

Орчуулсан: Энхсанаа, zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
10 3
1 3 6
-1
1
1
0
0
-1
0
1
-1
1
Гаралт
011
Оролт
2 1
1
1
-1
Гаралт
Poor stack!
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...