A. Инна ба Ягаан Пони

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дима, Инна хоёр сайхан амьдарч байгаа! Яг одоо Инна ягаан Понитойгоо тоглоод л байж байна. Дима ч гэсэн тоглоом тогломоор байгаа учраас $n \ x \ m$ хөлөг, амттай чихэр, бас $a$, $b$ гэсэн хоёр тоо авчирсан.

Дима хөлөгөө Иннагийн өмнө тавиад, чихрээ хөлгийн ($i,j$) нүдэнд тавьсан байна. Дима Иннаг дараах үйлдлүүдийг хийснээр чихрийг хөлгийн аль нэг буланд аваачих юм бол чихэрээ өгнө гэж ээ. Энэ нь:

  • $(x,y)$ нүдэн дахь чихрийг ($x-a$, $y-b$)-д аваачих
  • $(x,y)$ нүдэн дахь чихрийг ($x+a$, $y-b$)-д аваачих
  • $(x,y)$ нүдэн дахь чихрийг ($x-a$, $y+b$)-д аваачих
  • $(x,y)$ нүдэн дахь чихрийг ($x+a$, $y+b$)-д аваачих

Мэдээж Дима чихрийг хөлгийн гадна гаргахыг зөвшөөрөхгүй.

Ингээд Инна, Пино хоёр чихрийг хөдөлгөж эхэлж ээ. Одоо тэр хоёр чихрээ анх байгаа $(i,j) $ нүднээс аль нэг буланруу аваачих хамгийн цөөн үйлдлийн тоог олохыг хүсч байгаа. Тэдэнд туслана уу.

Оролт

Оролтын эхний мөрт $n$, $m$, $i$, $j$, $a$, $b$ ($1 ≤ n$, $m ≤ 10^6$, $1 ≤ i ≤ n$, $1 ≤ j ≤ m$, $1 ≤ a, b ≤ 10^6$) өгөгдөнө.

Та хөлгийг мөрийн дагуу дэрээс доош $1$-с $n$ хүртэл, баганын дагуу зүүнээс баруун тийш $1$-с $m$ хүртэл дугаарлагдсан гэж үзээрэй. Хүснэгтийн ($i,j$) нүд нь $i$-р мөрийн $j$-р баганыг илэрхийлнэ. Хөлгийн булан нь ($1, m$), ($n, 1$), ($n, m$), ($1, 1$) нүднүүд юм.

Гаралт

Чихэр авахад шаарлагатай хамгийн цөөн үйлдлийн тоог хэвлэнэ үү.

Хэрвээ Инна, Пино хоёр Димагийн дүрмээр тоглоод чихэр авч чадахгүй бол "Poor Inna and pony!" гэж хашилтгүйгээр хэвлэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
5 7 1 3 2 2
Гаралт
2
Оролт
5 5 2 3 1 1
Гаралт
Poor Inna and pony!

Тэмдэглэл

Note to sample 1:

Inna and the pony can move the candy to position $(1 + 2, 3 + 2) = (3, 5)$, from there they can move it to positions $(3 - 2, 5 + 2) = (1, 7)$ and $(3 + 2, 5 + 2) = (5, 7)$. These positions correspond to the corner squares of the chess board. Thus, the answer to the test sample equals two.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...