C. Гамбургер

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарпус гамбургер идэх маш дуртай. Ялангуяа өөрийнхөө гараар хийсэнд бол бүүр нугасгүй. Түүнийхээр бол гамбургерт зөвхөн талх, хийм, бяслаг л байх ёстой. Тэр өөрийн дуртай жор "Le Hamburger de Polycarpus" -г "B" (талх), "S" (хиам), "C" (бяслаг)-г тус тус илэрхийлэх тэмдэгт мөрөөр үзүүлсэн. Орцууд нь дээрээс доош дугаарлагдсан бөгөөд "ВSCBS" тэмдэгт мөр нь дээрээсээ талх, хиам, бяслаг, талх, хиам гэсэн бүтэцтэй гамбургер юм.

Поликарпусын гал тогоонд $n_b$ ширхэг талх, $n_s$ ширхэг хиам, $n_c$ ширхэг бяслаг байгаа. Харин гэрийнх нь хажуугийн дэлгүүрт нэг ширхэг талхыг $p_b$, хиамыг $p_s$, бяслагыг $p_c$ рублиэр тус тус зардаг.

Поликарпуст одоо дэлгүүрт $r$ рубль бариад зогсож байгаа. Тэр хамгийн олондоо хэдэн гамбургер хийж чадах вэ? Поликарпус аль ч орцыг хувааж болохгүй гэж үзээрэй. Мөн дэлгүүрт бүх орц хангалттай тоогоор байгаа.

Оролт

Эхний мөрөнд "Le Hamburger de Polycarpus" жорыг илэрхийлэх тэмдэгт мөр өгөгдөнө. Тэмдэгт мөрийн урт $100$-с хэтрэхгүй. Оролтонд зөвхөн "B" (Латин цагаан толгойн том B), "S" (Латан цагаан толгойн том S), "C" (Латин цагаан толгойн том C) үсгүүд байна.

Оролтын дараагийн мөрөнд түүнд байгаа талхны тоо $n_b$, хиамны тоо $n_s$, бяслагны тоо $n_c$ ($1 ≤ n_b, n_s, n_c ≤ 100$)-г тус тус илэрхийлэх $3$ тоо өгөгдөнө. Гуравдугаар мөрөнд талхны үнэ $p_b$, хиамны үнэ $p_s$, бяслагны үнэ $p_c$ ($1 ≤ p_b, p_s, p_c ≤ 100$) байна. Сүүлийн мөрөнд Поликарпуст байгаа мөнгөний хэмжээ $r$ ($1 ≤ r ≤ 10^{12}$) байна.

C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d, эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.

Гаралт

Поликарпусын хийж чадах хамгийн их гамбургерийн тоог хэвлэ. Хэрвээ тэр ганцыг ч хийх боломжгүй бол $0$-г хэвлэнэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
BBBSSC
6 4 1
1 2 3
4
Гаралт
2
Оролт
BBC
1 10 1
1 10 1
21
Гаралт
7
Оролт
BSC
1 1 1
1 1 3
1000000000000
Гаралт
200000000001
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...