A. К үет массив

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэхүү даалгавар нь бүх гишүүд нь $1$ эсхүл $2$ гэсэн утга авдаг массивтай ажиллана.

Хэрэв $a$ массивын урт нь $k$-д хуваагддаг ба ямар нэг $k$ урттай $b$ массив яг удаа дэс дараалласан байдалтай оршиж байвал $a$ массивыг $k$ үет массив гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл Хэрэв үеийн урт нь $k$ байвал тухайн $a$ массив нь $k$ үет байх болно.

Жишээ нь $n$ урттай ямар ч массив нь $n$-үет болно. $[2, 1, 2, 1, 2, 1]$ массив нь $2$ болоод $6$-үетийн нөхцөлийг зэрэг хангах ба $[1, 2, 1, 1, 2, 1, 1, 2, 1]$ массив нь $3$ болоод $9$-үетийн нөхцөлийг зэрэг хангана.

Зөвхөн $1$ ба $2$ гэсэн тоог агуулах $a$ массив өгөгдсөн бол $k$ үет болгохын тулд хамгийн багадаа хичнээн тоог өөрчлөх хэрэгтэй бэ? Хэрэв $a$ массив нь $k$ үет байвал буцаах утга нь $0$-тэй тэнцүү байна.

Оролт

Эхний мөрөнд $n, k$ ($1 ≤ k ≤ n ≤ 100$) тоо өгөгдөнө. $n$ нь массивын урт ба $n$ нь ямагт $k$-д хуваагддаг байхаар өгөгдөнө. Хоёр дахь мөрөнд $a_1, a_2, ... , a_n (1 ≤ a_i ≤ 2)$ массив өгөгдөнө. $a_i$ нь $a$ массивын $i$ дахь гишүүний утга болно.

Гаралт

$k$ үет болгохын тулд хамгийн багадаа хичнээн гишүүний утгыг өөрчлөх хэрэгтэй болох ганц тоог хэвлэнэ. Хэрэв массив нь аль хэдийн $k$ үет байваас 0-г хэвлэнэ.

Орчуулсан: Э.Шүрэнчулуун

Жишээ тэстүүд

Оролт
6 2
2 1 2 2 2 1
Гаралт
1
Оролт
8 4
1 1 2 1 1 1 2 1
Гаралт
0
Оролт
9 3
2 1 1 1 2 1 1 1 2
Гаралт
3

Тэмдэглэл

In the first sample it is enough to change the fourth element from 2$ to 1$, then the array changes to $[2, 1, 2, 1, 2, 1]$.

In the second sample, the given array already is 4-periodic.

In the third sample it is enough to replace each occurrence of number two by number one. In this case the array will look as $[1, 1, 1, 1, 1, 1, 1, 1, 1]$ -- this array is simultaneously 1-, 3- and 9-periodic.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...