E. Зуны уншлага

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася сургууль дэрээсээ зун уншиж болох номны жагсаалт олжээ. Тэр орчин үеийн хүүхдүүс ялгаатай, ном унших дуртай гэнэ.

Вася номоо уншингаа уншигчийн тэмдэглэл хөтөлдөг. Өдөр бүр тэр уншсан номынхоо дэс дугаарыг бичдэг байна. Номнууд $1$-с эхэлж дугаарлагдсан бөгөөд Вася жагсаалтанд байгаа дарааллаар номоо сонгодог. Тэр нэг уншиж байгаа номоо дуусах хүртэл дараагынхаа номыг эхэлдэггүй. Манай хүү жоохон мартамхай тул зарим өдөр уншиж байгаа номоо тэмдэглэхээ мартаад, тэмдэглэлээ хоосон үлдээчихжээ.

Вася уран зохиолын багш нь тэмдэглэлийг нь шалгахыг мэдэж байгаа тул хоосон зайнуудаа нөхөхийг хүссэн байна. Тэр нэг номонд хамгийн багадаа $2$, хамгийн ихдээ $5$ өдөр зарцуулсан гэдгээ мэднэ. Вася эхэлсэн бүх номоо дуусгасан гэнэ. Номын жагсаалт хангалттай олон номтой тул тэр жагсаалтаа дуусгаж чадаагүй гэж үзнэ үү. Хэрвээ тэмдэглэлээ сэргээх олон боломж байвал Вася хамгийн олон номтой байх хувилбарыг нь сонгоно.

Оролт

Эхний мөрөнд зуны өдрийн тоо $n$ ($2 ≤ n ≤ 2·10^5$) байна. Дараагийн мөрөнд уншсан номын тэмдэглэл болох $a_1, a_2, ... a_n$ ($0 ≤ a_i ≤ 10^5$) бичигдсэн дарааллаараа өгөгдөнө. Хэрвээ Вася $i$-р өдөр тэмдэглэлээ мартсан бол $a_i$-н утга $0$ байна.

Гаралт

Хэрвээ тэмдэглэлийг сэргээх боломжгүй бол (худлаа тэмдэглэл орсон г.м) "-1"-г хэвлэ.

Сэргээх боломжтой бол эхний мөрөнд уншсан байж болох хамгийн олон номын тоог хэвлэнэ. Дараагийн мөрөнд өдөр бүр уншсан номын дугаарыг илэрхийлэх нийт $n$ тоог хэвлэ. Хэрвээ олон хариутай бол алийг нь ч гаргасан болно.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
7
0 1 0 0 0 3 0
Гаралт
3
1 1 2 2 3 3 3 
Оролт
8
0 0 0 0 0 0 0 0
Гаралт
4
1 1 2 2 3 3 4 4 
Оролт
4
0 0 1 0
Гаралт
1
1 1 1 1 
Оролт
4
0 0 0 3
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...