B. Берланд Бинго

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сүүлийн үед Берландад үндэстний бинго тоглоомын хувилбар их алдартай болж байна. $n$ хүн тоглоомыг тоглох ба тоглогч бүр дугаартай карттай. Карт дээрх тоонууд ялгаатай байх харин ялгаатай картууд ижил дугаартай байж болно. $i$-дэх тоглогчийн карт $m_i$ дугаар агуулна.

Тоглоомийн явцад зохион байгуулагчид савнаас дугаартай бөмбөгийг нэг нэгээр гаргана. Тэгээд бөмбөг дээрх дугаарыг чанга тод дуугаар хэлнэ. Хэрвээ тэр дугаар тоглогчийн карт дээр байвал тэр дугаарыг дарна. Өөрийн карт дээрх бүх дугаарыг дарж дууссан эхний тоглогч ялагч болно. Нэгэн зэрэг олон тоглогч бүх дугаараа дарж дуусгавал хэн ч ялагч болохгүй. Тоглоомын эхэнд $1$-ээс $100$ хүртэл дугаарлагдсан ялгаатай дугаартай $100$-н бөмбөг саванд байна.

Танд тоглогчдын карт өгөгдсөн бол хамгийн тохиромжтой тоглолтоор ялагч тодрох эсэхийг тодорхойлох програм бич.

Оролт

Эхний мөрөнд тоглогчийн тоо $n (1≤n≤100)$ байна. Дараагийн $n$ мөр бүр $i$-дэх тоглогчийн карт дээрх дугаарын тоо $m_i$-ээр эхэлж дараагийн $a_{i,1}$, $a_{i,2}$,..., $a_{{i,m_i}} (1 ≤ a_{i,k}≤100)$ тоонууд нь карт дээрх дугааруудыг илэрхийлнэ.

Гаралт

$n$ мөрөнд $i$-дэх тоглогч хожиж чадах бол "YES" үгүй бол "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Говьхүү

Жишээ тэстүүд

Оролт
3
1 1
3 2 4 1
2 10 11
Гаралт
YES
NO
YES
Оролт
2
1 1
1 1
Гаралт
NO
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...