A. Тэрэг тэмээ ноён

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Петя шатар тоглож сурч байгаа ба тэр хэдийнээ ноён, тэрэг, тэмээгээр хэрхэн нүүдгийг мэдэж авчээ. Шатрын модуудын нүүдлийн дүрмийг эргэн сануулъя. Шатрын хөлөг нь $8 х 8$ харьцаа бүхий 64 дөрвөлжин нүдээс бүрдэнэ. Нүдийг мөр болон баганы дугаар болох $r$, $c$ бүхэл тоонууд илтгэнэ (уламжлалт тоглоомд баганыг үсгээр дугаарладаг). Шатрын мод бүр зөвхөн нэг нүдийг л эзлэх ба нүүдлүүд нь дараах дүрэмтэй:

  • Тэрэг нь хөлгийн аль ч нүдрүү босоогоор болон хөндлөнгөөр нүүнэ.
  • Тэмээ нь хөлгийн аль ч нүдрүү диагоналиар нүүнэ.
  • Ноён бүх чиглэлд нэг нүдээр нүүнэ - хөндлөн, босоо, диагональ.

Дээрх маягаар нүүнэ

Петя эдгээр мод бүр $r1$, $c1$ нүдээс $r2$, $c2$ нүд рүү нүүхэд хамгийн багадаа хичнээн тооны нүүдэл хийх вэ? гэж боджээ. Шатрын хөлөг дээр нэгээс өөр мод байхгүй гэж үзээд түүнд энэ асуултанд хариулахад туслаарай.

Оролт

Оролт нь эхлэл болон төгсгөлийн нүдний координатыг илэрхийлэх дөрвөн бүхэл тоог агуулна $r1$, $c1$, $r2$, $c2$ ($1 ≤ r1, c1, r2, c2 ≤ 8$).

Шатрын хөлгийн мөрийг 1-ээс 8 хүртэлх тоогоор дээрээс нь доош нь, баганыг 1-ээс 8 хүртэлх тоогоор зүүнээс баруун руу дугаарлана.

Гаралт

Тэрэг, тэмээ, ноён (энэ дарааллаар) $r1$, $c1$ нүдээс $r2$, $c2$ нүдрүү нүүхэд шаардагдах хамгийн бага нүүдлийн тоог зайгаар тусгаарласан гурван бүхэл тоогоор хэвлэнэ. Хэрвээ тухайн мод нүүдэл хийхгүй бол тохирох тооны оронд 0-ийг хэвлэнэ.

Орчуулсан: Батхишиг

Жишээ тэстүүд

Оролт
4 3 1 6
Гаралт
2 1 3
Оролт
5 5 5 6
Гаралт
1 0 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...