A. Сережагийн хувцасны өлгүүр

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сережа $n$ хүний багтаамжтай зоогийн газартай. Зоогийн газарт $n$ ширхэг хувцасны өлгүүр байдаг. Өлгүүр бүр өөрийн гэсэн үнэтэй ба $i$ дахь өлгүүрт $a_i$ төгрөг төлдөг. Нэг хүн нэг л өлгүүрт хувцасаа өлгүүлнэ.

Өнөө орой Сережа зоогийн газартаа $m$ хүнийг хүлээж авна. Зочид сул байгаа өлгүүрүүдээс хамгийн хямд үнэтэй өлгүүрт хувцасаа өлгүүлдэг. Хэрвээ зочин ирэхэд өлгүүр дүүрсэн тохиолдолд Сережа зочинд $d$ төгрөг төлдөг.

Өнөө орой Сережа хувцасны өлгүүрнээсээ хэдэн төгрөгний орлого олохыг тооцоол (Сережа алдагдалд орж болно). Өнөө орой Сережагийн зоогийн газар захиалгатай учир илүү хүн хүлээж авахгүй, бүх хувцасны өлгүүр хоосон байгаа. Мөн Сережагийн бүх зочин өөр өөр цагт ирнэ гэж тооцоолно уу.

Оролт

Эхний мөрөнд $n$ болон $d$ ($1 ≤ n, d ≤ 100$) тоо өгөгдөнө . Дараагийн мөрөнд $a_1, a_2, ... , a_n$ ($1 ≤ a_i ≤ 100$) бүхэл тоон дараалал өгөгдөнө. Гурав дахь мөрөнд $m$ ($1 ≤ m ≤ 100$) тоо өгөгдөнө.

Гаралт

Хариу болох нэг тоо хэвлэнэ.

Орчуулсан: Хүрэлцоож

Жишээ тэстүүд

Оролт
2 1
2 1
2
Гаралт
3
Оролт
2 1
2 1
10
Гаралт
-5

Тэмдэглэл

In the first test both hooks will be used, so Sereja gets $1 + 2 = 3$ rubles.

In the second test both hooks will be used but Sereja pays a fine $8$ times, so the answer is $3 - 8 =  - 5$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...