A. Дэлхийн гадна орших оюун ухаан

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт input.txt

гаралт стандарт гаралт

Сүүлийн үед Вася дэлхийн гадна харь гарагт оюун ухаант бие байгаа эсхийг ихээхэн сонирхох болжээ. Тэгээд тэрээр харь гаргаас дохио хүлээн авагч зохион бүтээж, түүнийгээ $n$ өдрийн турш ажиллуулсан байв. Хэрэв тэр тухайн өдрөө дохио хүлээн авч чадвал $1$ эсрэг тохиолдолд $0$-ийн тоог дэвтэртээ тэмдэглэж авчээ. Вася бүх дараалсан амжилттай дохионуудын хоорондын зай бүр нь тэнцүү байвал тэр оюун ухаант амьтадыг олсон гэж үздэг. Харин үгүй бол хэнд ч хамаагүй зүгээр л нэг тэнэг харь гаргийн амьтдын санамсаргүй явуулсан дохио гэж боддог байна. Та түүнд оюун ухаант бие олсон үгүйг тогтооход нь туслана уу.

Оролт

Эхний мөрөнд хэдэн өдөр ажигласныг илэрхийлэх $n$ ($3 ≤ n ≤ 100$) тоо. Дараагын мөрөнд $n$ өдрийн турш тэмдэглэж авсан $0, 1$ тэмлэгтүүд өгөгдөнө. Тэмдэглэгээнд багадаа гурван $1$ агуулагдана.

Гаралт

Хэрэв Вася оюун ухаант амьтдыг олсон бол YES, үгүй бол NO гэж хэвлэ.

Орчуулсан: Дулам

Жишээ тэстүүд

Оролт
8
00111000
Гаралт
YES
Оролт
7
1001011
Гаралт
NO
Оролт
7
1010100
Гаралт
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...