E. Тасалгаанууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

S хотын сурагчдын баг Бүх Берландын Информатикийн Олимпиадад оролцохоор явжээ. Уламжлалт ёсоор тэд галт тэргээр явж байгаа. Бүх сурагчид нэг ижил вагоны тасалбар авсан ба энэ вагон нь $n$ ширхэг тасалгаатай.(тасалгаа бүр яг 4 хүнтэй). Нэг тасалгаанд 1 эсвэл 2 сурагч байвал уйтгартай, харин нэг тасалгаанд 3 эсвэл 4 сурагч байвал тэд уйдах зүйлгүй зугаатай явдаг.

Сурагчид бусад зорчигчидтой байраа сольж аль ч сурагч уйдахгүй явахыг хүсчээ. Бусад зорчигчтой байраа солихын тулд энэ түүнийг ятгаж зайлшгүй хэрэгтэй зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэд өөрсдөө бусдыг ятгах хангалттай шалтгаан гаргаж чадахгүй тул галт тэрэгний энэрэнгүй үйлчлэгчээс тусламж хүчээ. Үйлчлэгч амьдралын туршлагаа ашиглана бусад зорчигдыг ятгаж дөнгөх байв.

Гэсэн ч үйлчлэгч шаардлагагүй хүмүүсийг ятгаж цагаа үрэхийг хүсээгүй тул сурагчдыг өөрийг нь хамгийн цөөндөө хэдэн хүн ятгах ёстойг мэдэхийг хүсчээ. Таны даалгавар энэ тоог олох юм.

Байраа сольсны дараа тасалгаа бүрд 3-4 сурагч байх ёстой эсвэл ямар ч сурагч байх ёсгүй.

Оролт

Эхний мөрөнд вагон дахь тасалгааны тоо $n (1\le n\le 10^6)$ өгөгдөнө.. 2 дахь мөрөнд $ a_1,a_2,...,a_n$ $(0\le a_i\le 4)$ тоонууд өгөгдөх ба энэ нь энэ нь тасалгаа тус бүрт хэдэн сурагч байгааг илтгэнэ. Галт тэргэнд дор хаяж нэг сурагч явж байгаа.

Гаралт

Хэрвээ яаж суудлаа солиод хүссэн үр дүн хүрэх боломжгүй бол "-1" (хашилтгүйгээ) гэж хэвлэ. Үгүй бол хамгийн цөөндөө хэдэн хүн ятгах хэрэгтэйг илтгэх тоог хэвлэ.

Орчуулсан: Төрбат

Жишээ тэстүүд

Оролт
5
1 2 2 4 3
Гаралт
2
Оролт
3
4 1 1
Гаралт
2
Оролт
4
0 3 0 4
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...