A. Хясааны тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт input.txt

гаралт стандарт гаралт

Өнөөдөр "Z" хотын оршин суугчид хясаан тоглоомыг үзэж сонирхоно. Оршин суугчид төв талбай дээр сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэрүүдийг сонирхохоор цуглажээ. Тэмцээнд оролцогчид гэрэлтдэггүй 3 аягыг доош харуулан нэг эгнээнд тавина. Дараа нь тэрээр нэг аяганы дор жижиг бөмбөг хийж, аягануудаа гурван удаа маш хурдан холино. Үүний дараа үзэгчид аль аяганд бөмбөг байгаа нэг удаагийн оролдлогоор таах ёстой ба хэрэв зөв хариулбал бэлэг авах юм.

Магадгүй та ч бас бөмбөг аль аяганд байгааг тааж болох юм.

Оролт

Оролтын эхний мөр нь 1-3 хүртэл бүхэл тоог агуулах ба энэ нь бөмбөгийг хольж эхлэхээс өмнөх гурван аяганы индексийг харуулна. Дараагийн гурван мөр нь холих үйлдлийг харуулна. Холилтын тодоройлолт бүр 1-3 хүртэл өөр хоорондоо адилгүй хоёр бүхэл тоо агуулах бөгөөд эдгээр нь хольсон аягануудын индексийг илэрхийлнэ. Аяганууд нь зүүнээсээ баруун тийш эрэмбэлэгдэх боловч хольсны дараа зүүнээсээ баруун тийш дахин дугааалагдана. Өөрөөр хэлбэл зүүн талд байгаа аяга нь үргэлж 1, дунд байгаа аяга 2, баруун талд байгааг аяга нь 3 гэсэн индекстэй байна гэсэн үг.

Гаралт

Эхний мөрөнд хольж дууссаны дараа аль аяганд бөмбөг байхыг илэрхийлэх 1-3 хүртэл тооноос нэгийг сонго.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
1
1 2
2 1
2 1
Гаралт
2
Оролт
1
2 1
3 1
1 3
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...