C. Зениа болон туухайнууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зениа-д туухайнууд болон тавган жинлүүрийн олонлог байв. Туухай болгон нь 1-ээс 10-н килограмм хүртэлх бүхэл тоон жинтэй. Зениа жинлүүрүүд болон туухайнуудаар хэсэг зуур тоглохоор болжээ. Үүний тулд тэрээр туухайнуудыг жинлүүрийн тавгууд дээр нэг нэгээр нь тавих юм. Эхний туухайг зүүн тавган дээр, 2-дахь туухайг баруун тавган дээр, 3-дахь туухайг зүүн тавган дээр, 4-дэх туухайг баруун тавган дээр гэх мэтчилэн тавих юм. Зениа нийт $m$ ширхэг туухайнуудыг тавгууд дээр тавихыг хүсэж байв.

Туухайнуудыг энгийнээр тавгууд дээр тавих нь сонирхолтой биш тул Зениа хэсэг дүрмүүд зохиожээ. Дүрэм 1, тэрээр ижил жин бүхий дараалсан 2 туухайнуудыг тавгууд дээр тавихгүй. Өөрөөр хэлбэл $i$ $(1 ≤ i < m)$ бүрийн хувьд тавгууд дээр тавигдаж буй $i$-р туухай нь $(i + 1)$-р туухайнаас заавал өөр байх ёстой. Дүрэм 2, Зениа аль нэг таваг дээр туухай тавих болгондоо уг тавгийг нөгөө тавагнаасаа илүү хүнд байлгахыг хүснэ. Өөрөөр хэлбэл харгалзах тавгийн туухайнуудын нийлбэр нь нөгөө тавгийн туухайнуудын нийлбэрээс заавал их байх ёстой.

Танд Зениа-д байгаа бүх туухайнуудын төрлүүд өгөгдөнө. Охинд төрөл бүрийн туухайнуудаас хязгааргүй тооны туухай байгаа гэж үзнэ үү. Таны даалгавар бол Зениа-д уг тавгууд дээр $m$ ширхэг туухай байрлуулж туслах эсвэл энэ нь хийгдэх боломжгүй болохыг хэлж өгөх юм.

Оролт

Эхний мөрөнд яг 10-н ширхэг 0 болон 1-ээс тогтох тэмдэгт мөр өгөгдөнө: хэрэв уг мөрийн $i$-дахь $(i ≥ 1)$ тэмдэгт нь "$1$" бол Зениа-д $i$ килограмм жинтэй туухай байгаа гэсэн үг юм, бусад тохиолдолд Зениа-д $i$ килограмм жинтэй туухай байхгүй гэсэн үг юм. 2-дахь мөрөнд бүхэл тоо $m$ $(1 ≤ m ≤ 1000)$ өгөгдөнө.

Гаралт

Хэрэв бүх дүрмийг хангахаар $m$ ширхэг туухайнуудыг тавгууд дээр тавих арга байвал эхний мөрөнд "YES" гэж хэвлэнэ. Бусад тохиолдолд эхний мөрөнд "NO" гэж хэвлэнэ. Хэрэв $m$ ширхэг туухайнуудыг тавгууд дээр тавьж болох бол дараагийн мөрөнд тавгууд дээр тавих дарааллаар нь туухайнуудын жингүүдийг хэвлэнэ үү.

Хэрэв олон тооны хариултууд байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
0000000101
3
Гаралт
YES
8 10 8
Оролт
1000000000
2
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...