B. Зениа болон Рингрөүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зениагийн амьдардаг Рингрөүд хот нь $N$ ширхэг байшинтай. Рингрөүд хотын байшингууд нь $1$-с эхлэн $N$ хүртэл нар зөв дугаарлагдсан. Мөн Рингрөүд хотын замын хөдөлгөөн нь ч бас нар зөв чиглэлтэй байдаг.

Зениа саяхан $1$-р байшинд нүүж ирсэн. Түүнд $M$ ширхэг ажил байгаа. Зениа $i$-р ажлыг хийхийн тулд $а_i$-р байшин дээр очих ёстой. Зениа хөрш хоёр байшин хооронд шилжихэд нэг нэгж хугацаа зарцуулдаг бол бүх ажлыг хийж дуустал хамгийн багадаа хэдэн нэгж хугацаа зарцуулах вэ?

Оролт

Эхний мөрөнд $N$, $M$ гэсэн хоёр бүхэл тоо өгөгдөнө  ($2 ≤ n ≤ 10^5; 1 ≤ m ≤ 10^5$). Хоёр дахь мөрөнд $M$ урттай бүхэл тоон дараалал өгөгдөнө $a_1$, $a_2$, ..., $a_m$ ($1 ≤ ai ≤ n$). Зениа нэг байшинд олон дараалсан ажил хийж болно гэдгийг анхаарна уу!

Гаралт

Гаралтанд ганц тоо хэвлэнэ. Зениагийн бүх ажлыг дуусгахад шаардлагатай хамгийн бага хугацаа.

Жич: C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d, эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.

Орчуулсан: Хүрэлцоож

Жишээ тэстүүд

Оролт
4 3
3 2 3
Гаралт
6
Оролт
4 3
2 3 3
Гаралт
2

Тэмдэглэл

In the first test example the sequence of Xenia's moves along the ringroad looks as follows: $1 -> 2 -> 3 -> 4 -> 1 -> 2 -> 3$. This is optimal sequence. So, she needs 6 time units.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...