A. Математикийн тусламж

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зениа охин бага сургуулийн 3-р ангийн сурагч. Тэр нэмэлт сургалтанд сууж байгаа.

Багш нь $1$, $2$, $3$ гэсэн гурван цифрээс бүрдэх маш олон нийлбэрүүдийг самбар дээр бичих ба түүнийг сурагчид нь бодох ёстой. Зениа охин зөвхөн үл буурах дараалалаар өгөгдсөн илэрхийлэлийг бодож чаддаг. Жишээлбэл: $1+3+2+1$ үүнийг бодож чадахгүй. Харин $1+1+2+3$ гэж өгөгдсөн бол бодож чадна.

Самбар дээр бичсэн нийлбэрийг Зениа охины бодож чадах хэлбэрт оруул.

Оролт

Багшийн бичсэн тэмдэгт мөр өгөгдөнө. Хоосон биш зөвхөн $1$, $2$ болон $3$ гэсэн цифрийг агуулсан хоосон зайгүй нийлбэр өгөгдөнө. Тэмдэгт мөрийн урт хамгийн ихдээ $100$ байна.

Гаралт

Зениа охины бодож чадах нийлбэрийг хэвлэ.

Орчуулсан: Хүрэлцоож

Жишээ тэстүүд

Оролт
3+2+1
Гаралт
1+2+3
Оролт
1+1+3+1+3
Гаралт
1+1+1+3+3
Оролт
2
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...