B. Ердийн асуудал

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Манаод монитор байна. Мониторын дэлгэц нь хөндлөнгөөс босоо $a$:$b$ уртын харьцаатай юм. Одоо тэр кино үзэх гэж байгаа ба киноны хүрээ нь хөндлөнгөөс босоо $c$:$d$ уртын харьцаатай. Манао киноны анхны хүрээний харьцааг хадгалсан байдлаар үзэхээр тохируулна, гэвч дэлгэцэн дотор бүгдийг тааруулахад дэлгэцэн дээр их зай гарах боломжтой. Тиймээс тэр киног гадагш нь томруулах хэрэгтэй, гэвч Манао хүрээний аль аль хэмжээг үргэлж пропорционалиар өөрчилж болно.

Дэлгэцийн нийт хэмжээнээс хоосон дэлгэцийн харьцааг тооцоол (кинонд ашиглагдаагүй дэлгэцийн хэсэг). Хариуг $p / q$ хураагддаггүй бутархай байдлаар хэвлэнэ.

Оролт

Нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан $a$, $b$, $c$, $d$ ($1 ≤ a, b, c, d ≤ 1000$) дөрвөн бүхэл тоог оруулна.

Гаралт

Асуудлын хариуг "p/q" байдлаар хэвлэнэ. $p$ нь сөрөг биш бүхэл тоо, $q$ нь эерэг бүхэл тоо бөгөөд $p$, $q$ тоонуудад нэгээс илүү хамгийн их ерөнхий хуваагч байх ёсгүй.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1 1 3 2
Гаралт
1/3
Оролт
4 3 2 2
Гаралт
1/4

Тэмдэглэл

Жишээ 1. Манаогийн монитор квадрат дэлгэцтэй. Кино нь 3:2 хөндлөнгөөс босоо уртын харьцаатай. Хэрвээ зургийн өргөн дэлгэцийн өргөнтэй давхцаж байвал мэдээж хэрэг кино дэлгэцийн ихэнх зайг эзэлнэ. Энэ тохиолдолд босоогоор мониторын 2/3-г кино эзлэнэ:

Жишээ 2. Энэ удаад дэлгэцийн өргөн нь өндрөөсөө 4/3 том ба киноны хүрээ квадрат байна. Энэ тохиолдолд зургын хэвтээ хэмжээс нь мониторын зөвхөн 3/4-г, босоо хэмжээс нь мониторыг бүхэлд нь авч байх ёстой:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...