A. Эвлүүлдэг оньсон тоглоом

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хичээлийн жилийн төгсгөл ойртсон бөгөөд Манана багш өөр нэгэн ангид удахгүй баяртай гэж хэлэх болжээ. Тэрээр өөрийн $n$ сурагч болгондоо салалтын бэлэг бэлдхээр шийдсэн ба тус болгонд нь эвлүүлдэг тоглоом өгөх юм (википедиа-ын тайлбараар бол энэ нь жижигхэн хоорондоо холбогдсон, дөрвөлжин хээтэй ихэнхдээ сонин хэлбэртэй байх олон тооны хэсгүүдийг нийлүүлэн дүрс үүсгэдэг оньсон тоглоом юм. Өөрөөр хэлбэл бидний мэдэх олон ширхэгтэй эвлүүлдэг тоглоом. Англи нэр нь jigsaw puzzle).

Дэлгүүрийн худалдагч уг дэлгүүрт $m$ ширхэг эвлүүлдэг тоглоом байгаа болохыг багшид хэлсэн ба тэдгээр нь хүнд хэцүүгээрээ болон хэмжээгээрээ ялгаатай юм. Тодруулбал эхний тоглоом нь $f_{1}$ хэсгээс бүрдэх ба 2-дахь нь $f_{2}$ хэсгээс бүрдэнэ гэх мэтчилэн үргэлжлэх юм.

Хатагтай Манана хүүхдүүдийг хэцүү байдалд оруулахыг хүсэхгүй байгаа юм. Иймд тэрээр өөрийн эвлүүлдэг тоглоом бэлэгнүүдийн хэсгүүдийн тооны зөрүүг аль болох бага байлгахыг хүсэж байгаа. $A$-аар багшийн худалдан авах хамгийн том эвлүүлдэг тоглоомын хэсгүүдийн тоог, $B$-ээр хамгийн жижиг эвлүүлдэг тоглоомын хэсгүүдийн тоог тэмдэглэе. Тэрээр $A - B$ нь боломжит хамгийн бага байхаар $n$ ширхэг эвлүүлдэг тоглоом сонгохыг хүсэж байгаа юм. Багшид туслан $A - B$-ын боломжит хамгийн бага утгыг олж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $n$ болон $m$ ($2 ≤ n ≤ m ≤ 50$) өгөгдөнө. 2-дахь мөрөнд $m$ ширхэг зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $f_{1}, f_{2}, ..., f_{m}$ ($4 ≤ f_{i} ≤ 1000$) өгөгдөх ба эдгээр нь багшийн худалдан авсан эвлүүлдэг тоглоомуудын хэсгүүдийн тоог илэрхийлнэ.

Гаралт

Багшийн үүсгэж чадах боломжит хамгийн бага зөрүү болох ганц бүхэл тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4 6
10 12 10 7 5 22
Гаралт
5

Тэмдэглэл

Жишээ 1. Анги нь 4-н сурагчтай. Дэлгүүр 6-н эвлүүлдэг тоглоом зардаг. Хэрэв хатагтай Манана харгалзан 10, 12, 10 болон 7 хэсгүүдээс тогтох эхний 4-н эвлүүлдэг тоглоомыг худалдан авбал хамгийн том болон хамгийн жижиг эвлүүлдэг тоглоомуудын хэмжээнүүдийн зөрүү нь 5 байх юм. Үүнээс бага зөрүү үүсгэх нь боломжгүй юм. 5 гэсэн зөрүүг үүсгэхийн тулд багш мөн 1, 3, 4 болон 5-р эвлүүлдэг тоглоомуудыг худалдан авч болохыг анхаарна уу.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...