A. Cakeminator

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд r x c хэмжээтэй хүснэгт байдлаар дүрслэгдсэн тэгш өнцөгт хэлбэртэй бялуу өгөгдсөн. Дөрвөлжин хэсэг бүр нь хорон санаат гүзээлзгэнэ эсвэл хоосон байна. 3x4 хэмжээтэй бялууны жишээ:

Cakeminator бүх бялууг идэх гэж байгаа юм. Тэр идэх бүртээ ямар ч хорон санаат гүзээлзгэнэ агуулаагүй ба өмнө идэгдээгүй дор хаяж нэг хэсгийг агуулсан мөр эсвэл баганыг сонгоод тэнд байгаа бүх хэсгийг иднэ. Тэрбээр хэдэн ч удаа идэх боломжтой.

Cakeminator хамгийх ихдээ хэдэн дөрвөлжин хэсгийг идэх боломжтойг хэвлэ.

Оролт

Эхний мөрөнд бялууны мөр болон баганы тоог илэрхийлэх r ба c (2 ≤ r, c ≤ 10) тоонууд өгөгдөнө. Дараагийн r ширхэг мөр бүр c ширхэг тэмдэгт агуулна. i дүгээр мөрний j дэх тэмдэгт нь тухайн дөрвөлжин нүдээ илэрхийлэх ба доорх хоёрын аль нэг нь байна:

  • '.' хорон санаат гүзээлзгэнэ агуулаагүй нүд;
  • 'S' хорон санаат гүзээлзгэнэтэй нүд.

Гаралт

Cakeminator-н идэж чадах хамгийн олон бялууны хэсгийн хэмжээг хэвлэ.

Орчуулсан: Хонгор

Жишээ тэстүүд

Оролт
3 4
S...
....
..S.
Гаралт
8

Тэмдэглэл

For the first example, one possible way to eat the maximum number of cake cells is as follows (perform 3 eats).

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...