B. Биридиан ой

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та майкмон мастер болох аялалынхаа дунд яваа майкмон тэжээгч. Таны одоогийн бартаа бол муу нэрээр алдаршсан Биридиан Ойгоор гарах юм.

Ой

Биридиан ой нь $r$ мөр $c$ баганатай хоёр хэмжээст хүснэгт байна. Биридиан ой дахь нүд бүр модтой байж болно эсвэл хоосон байна. Хоосон нүдийг тэг эсвэл хэд хэдэн майкмон өсгөгч (ойд таниас өөр тэжээгч нар байж болно) эзэлж болно. Таныг оролцуулаад нийт майкмон тэжээгч нар модтой нүдэнд нэвтэрч чадахгүй. Нүднүүдийн аль нэг нь гарах нүд байна.

Анхны хүснэгт, таны анхны байрлал, гарах нүд болон бусад бүх тэжээгчдийн анхны байрлал танд өгөгдөнө. Доорх зурагт жишээ хүснэгт үзүүлсэн байна (эхний жишээний зураг):

Үйлдлүүд

Нийт тэжээгчид ойд явж болно. Нэг үйлдэлдээ тэд дараах үйлдлүүдийн аль нэгийг гүйцэтгэж болно:

  • Юу ч хийхгүй.
  • Тухайн нүднээс дөрвөн хөрш нүдний аль нэгрүү явах (аль нэг талаараа холбогдсон хоёр нүдийг хөрш гэнэ). Тэжээгчид модтой нүдрүү нэвтэрч чадахгүй гэдгийг санаарай.
  • Хэрвээ та гарах нүдэнд байрласан бол ойгоос гарч болно. Энэ үйлдлийг зөвхөн та л гүйцэтгэж чадах буюу бусад майкмон тэжээгч нар энэ төрлийн үйлдлийг ашиглан ойгоос хэзээ ч гарахгүй.

Та нэг үйлдэл гүйцэтгэсний дараа бусад тэжээгч бүр нэгэн зэрэг нэг үйлдэл хийнэ (тэжээгч бүрийн хувьд ямар үйлдэл хийх сонголт нь өөр өөр байж болно).

Майкмон тулаан

Хэрвээ та болон $t$ $(t > 0)$ майкмон тэжээгч нар нэг нүдэнд байрласан байвал уг мөчид яг $t$ майкмон тулаан болно (та $t$ тэжээгчтэй байлдах учир). Тулааны дараа тэдгээр $t$ тэжээгч нар ойг орхих ба өөрсдийн майкмонуудыг эмчилнэ.

Таныг ойг орхих тэр мөчид өөр тэжээгч шууд гарах нүдрүү очсон ч өөр ямар ч майкмон тулаан өрнөхгүй. Тулаан зөвхөн та болон бусад тэжээгчдийн дунд болох ба өөр хоёр тэжээгчийн хооронд тулаан болохгүй (хэд хэдэн тэжээгч нэг нүдэнд байрлаж болно).

Таны зорилго

Та ойгоос гарах гэж байна. Ингэхийн тулд та сүүлийн үйлдэл нь 3 дахь төрлийн үйлдэл байх үйлдлүүдийн дарааллыг бий болгох хэрэгтэй. Та ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө энэ дарааллаа та өөрийн виртуал шүтээн блогтоо нийтлэнэ. Тэгээд та энэ дарааллаа үнэнчээр дагах болно.

Бусад тэжээгчдийн зорилго

Та блогтоо дарааллыг нийтлэсэн учраас таныг эхний үйлдлээ хийхээс ч өмнө бусад бүх тэжээгчид таны үйлдлүүдийн дарааллыг мэднэ. Тэд бүгдээрээ хэрвээ боломжтой бол тантай майкмон тулаан хийх замын дагуу явна. Тантай тулалдаж чадахгүй тэжээгч нар юу ч хийхгүй.

Таны ажил

Хэрвээ та хамгийн цөөн тулаанд оролцох замыг сонгосон бол хамгийн багадаа хэдэн майкмон тулаанд оролцох вэ гэдгийг олж хэвлэх. Та гүйцэтгэх үйлдлийнхээ тоог хамгийн бага байлгах албагүй.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл тоо $r$ ба $c$ ($1 ≤ r, c ≤ 1000$) байх буюу Биридиан Ойн мөр болон баганы тоо байна. Дараагийн $r$ мөрүүд газрын зургийн мөрүүдийг дүрслэх ба энд тэмдэгт бүр нэг нүдний тайлбарыг агуулна:

  • '$T$': Модтой нүд.
  • '$S$': Таны эхлэх байрлал болох хоосон нүд. Энэ нь газрын зурагт нэг л байна.
  • '$E$': Гарц байрласан хоосон нүд. Энэ нь газрын зурагт нэг л байна.
  • Цифр (0-9): X цифрээр илэрхийлэгдсэн нүд нь уг нүд хоосон ба X тэжээгч байрласан байгааг заана (хэрвээ X тэг байвал энэ нүдэнд ямар ч тэжээгч алга байна гэсэн үг).

Таны эхлэх байрлалааас гарц хүртэл явах боломжтой үйлдлүүдийн дараалал байх нь тодорхой.

Гаралт

Хэрвээ та оролцох тулааны тоог хамгийн бага байлгах стратегийг баримталсан бол оролцох шаардлагатай тулааны тоог илэрхийлэх нэг мөрийг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
5 7
000E0T3
T0TT0T0
010T0T0
2T0T0T0
0T0S000
Гаралт
3
Оролт
1 4
SE23
Гаралт
2

Тэмдэглэл

Дараах зурагт эхний жишээг харуулсан байна. Хөх зураас нь та блогтоо нийтлэх ёстой үйлдлүүдийн боломжит дарааллыг заана:

Газрын зурагны зүүн хэсэгт байгаа гурван тэжээгч тантай тулалдах боломжтой. Ганцаараа байгаа тэжээгч нь таныг иртэл байрандаа байх бол хоёроороо байгаа тэжээгчүүд ганцаараа байгаа тэжээгч дээр очин таныг ирэхийг хүлээнэ. Баруун талд байгаа гурван тэжээгч тантай тулалдахгүй учир байрандаа үлдэнэ.

Хоёрдугаар жишээний хувьд та блогтоо дараах дарааллыг хэвлэх ёстой:

Юу болохыг нь харья. Эхлээд та баруун тийш нэг нүд явна.

Тэгээд хоёр тэжээгч нэгэн зэрэг гарцын баруун талын нүднээс зүүн тийш нэг нүд явна. Үлдсэн гурван тэжээгч тантай тулалдахгүй учир юу ч хийхгүй.

Та $2$ тэжээгчтэй ижил нүдэнд дуусах ба $2$ майкмон тулаан болно. Уг тулаануудын дараа таны өрсөлдөгч нар ойг орхино.

Эцэст нь та ойгоос гарах дахин нэг үйлдэл хийнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...