A. IQ тест

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя IQ-н шалгалт өгөхөөр бэлдэж байхдаа "танд уг дараалал өгөгдсөн бол дараагийн гишүүнийг ол" гэсэн бодлого цөөнгүй тааралдаж байгааг анзаарчээ. Петя зөвхөн арфиметик болон геометр прогрессийн шийдийг л олж чаддаг ажээ.

Арифметик прогресс гэдэг нь $a_1$, $d$ нь дурын тоо байх $a_1, a_1 + d, a_1 + 2d, ... , a1 +(n - 1)d$ дараалал юм.

Геометр прогресс гэдэг нь $b_1 ≠ 0$, $q ≠ 0$, $q ≠ 1$ байх $b_1, b_2 = b_1q, ... , b_n = b_{n-1}q$ байх дараалал юм.

Петяд өгсөн тоон дараалал нь арфиметик, эсвэл геометр прогресс үүсгэж чадах эсэхийг олдог програм зохиож өгнө үү. Мөн уг програм нь дараагийн гишүүнийг нь олдог байх хэрэгтэй. Хэрвээ тоон дараалал нь аль ч прогресс биш байвал $42$-г хэвлэнэ үү (Петя энэ тооноос илүү сайн хариулт байхгүй гэж бодож байгаа). Мөн прогрессийн дараагийн гишүүн нь бүхэл тоо биш байвал $42$-г хэвлэх хэрэгтэй. Иймд таны хэвлэх хариу үргэлж бүхэл тоо байна.

Оролт

Нэг мөрөнд $1$-с $1000$-н хооронд байх $4$ тоо өгөгдөнө.

Гаралт

Хэрвээ өгөгдсөн тоон дараалал нь арфиметик буюу геометр прогресс байвал дараагийн гишүүнийг нь хэвлэнэ.

Хэрвээ аль ч прогрессийг нь үүсгэхгүй байвал $42$-г хэвлэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
836 624 412 200
Гаралт
-12
Оролт
1 334 667 1000
Гаралт
1333

Тэмдэглэл

This problem contains very weak pretests!

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...