E. Улаан товчлуур

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Улаан товчлуурыг аюулгүй болгох хэрэгтэй байлаа. Товчлуурын доор $n$ зангилаатай ($0$-ээс $n-1$ хүртэл дугаарлагдсан) цахилгаан гүйдэл байгаа. Товчлуурыг идэвхгүй болгохын тулд $n$ зангилаа бүрийг тодорхой дарааллаар салгах ёстой.

$0$-р зангилаанаас эхлэн салгах ба $i$ дахь зангилааг салгасны дараа ($2·i \ mod\ n$) юм уу ($(2·i+1) \ mod\ n$) дугаартай зангилааг салгах ёстой. Гэх мэтчилэн салгасаар хамгийн сүүлд $0$ дугаартай зангилааг дахин салгана. $0$-р зангилаа хоёр удаа (эхэнд сүүлд) салгагдах ба бусад зангилаанууд бүгд яг нэг удаа салгагдах ёстой.

Зангилаануудыг салгах дарааллыг олно уу.

Оролт

Ганц тоо $n$ ($2 ≤ n ≤ 10^5$) байна.

Гаралт

Зангилаануудыг салгах дарааллыг хэвлэнэ. Хэрвээ салгах боломжгүй бол $-1$ гэж хэвлэнэ.

Олон янзын хариу байвал алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
0 1 0
Оролт
3
Гаралт
-1
Оролт
4
Гаралт
0 1 3 2 0
Оролт
16
Гаралт
0 1 2 4 9 3 6 13 10 5 11 7 15 14 12 8 0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...