C. Сиел ба робот

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сиел үнэгний робот $2$ хэмжээст хавтгайн ($0,0$) цэг дээр байгаа. Сиел роботдоо гүйцэтгэх ёстой командуудыг нь заасан код өгчээ. Энэхүү код нь $s$ тэмдэгт мөрөөр илэрхийлэгдэх ба тэмдэгт бүр нэг үйлдлийг илэрхийлнэ. Дараах $4$ төрлийн үйлдэл тодорхойлогдсон:

  • "U": дээшээ алхах ($x,y$) → ($x,y+1$)
  • "D": доошоо алхах, ($x,y$) → ($x,y-1$)
  • "L": зүүн тийшээ алхах, ($x,y$) → ($x-1,y$)
  • "R": баруун тийшээ алхах, ($x,y$) → ($x+1,y$)

Робот үйлдлүүдийн командыг эхнээс нь төгсгөл хүртэл нь гүйцэтгээд дахиад эхнээс нь эхлэх ба энэ мэтээр зогсолтгүй гүйцэтгэсээр байна. Сиел түүний робот хэзээ нэгэн цагт ($a,b$) цэг дээр очих эсэхийг сонирхож байгаа тул түүнд тусална уу.

Оролт

Эхний мөрөнд $a$, $b$ хоёр тоо ($-10^9 ≤ a,b ≤ 10^9$).

Дараагийн мөрөнд 'U', 'D', 'L', 'R' тэмдэгтүүдээс тогтох $s$ тэмдэгт мөр ($1 ≤ |s| ≤ 100$).

Гаралт

Робот ($a,b$) цэг дээр очих бол "Yes" үгүй бол "No" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
2 2
RU
Гаралт
Yes
Оролт
1 2
RU
Гаралт
No
Оролт
-1 1000000000
LRRLU
Гаралт
Yes
Оролт
0 0
D
Гаралт
Yes

Тэмдэглэл

In the first and second test case, command string is "RU$", so the robot will go right, then go up, then right, and then up and so on.

The locations of its moves are (0, 0) $ -> $ (1, 0) $ -> $ (1, 1) $ -> $ (2, 1) $ -> $ (2, 2) $ -> $ $...$

So it can reach (2, 2) but not (1, 2).

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...