B. Хүчирхэг тэмдэгт мөр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Володя хүнд металл сонсох мөн унших (хааяа) дуртай. Володя ялангуяа өөрийн дуртай хөгжмийн хэв маягийг тухай бичвэр сонирхож байна.

"$heavy$"-р эхэлсэн ба "$metal$"-р төгссөн тэмдэгт мөрийг Володя хүчирхэг тэмдэгт мөр гэж хэлдэг. Өгөгдсөн бичвэрээс бүх хүчирхэг тэмдэгт мөрүүдийг (Володягийн дэд тэмдэгт мөр нь тэмдэгт мөр дэх дараалсан тэмдэгтүүдийн дэд дараалал гэсэн үг) олох нь түүнийг баатарлаг, ялангуяа баяр баясгалантай болгодог. Саяхан тэр тухайн бичвэрийг унших үед асар их энергийг мэдэрсэн юм. Тиймээс Володя энэ бичвэрээс бүх хүчирхэг тэмдэгт мөрийг тоолж бүхий л өдрийн турш энэ талаар сайрхахаар шийдсэн байна. Энэ хэцүү даалгаврыг биелүүлэхэд түүнд тусал. Бичвэрийн өөр өөр байрлалд гарч ирж байгаа хоёр дэд тэмдэгт мөрийг ялгаатай гэж үзнэ.

Амархан болгох үүднээс Володягийн бичвэрийг нэг тэмдэгт мөрөөр илэрхийлж болно гэж бодоцгооё.

Оролт

Оролт нь Латин цагаан толгойн жижиг үсэгнүүдээс бүрдсэн хоосон биш тэмдэгт мөрийг агуулна. Энэ тэмдэгт мөрийн урт $10^{6}$ тэмдэгтээс хэтрэхгүй байна.

Гаралт

Яг нэг тоо хэвлэнэ. Энэ бол өгөгдсөн тэмдэгт мөр дэх хүчирхэг дэд тэмдэгт мөрийн тоо.

С++ хэлний оролт гаралтын хэлбэрт $\%lld$ буюу тодорхойлбол 64-bit бүхэл тоог бүү хэрэглээрэй. Харин $cin$, $cout$ урсгал эсвэл $\%I64d$ хэлбэрийг ашиглавал тохиромжтой.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
heavymetalisheavymetal
Гаралт
3
Оролт
heavymetalismetal
Гаралт
2
Оролт
trueheavymetalissotruewellitisalsosoheavythatyoucanalmostfeeltheweightofmetalonyou
Гаралт
3

Тэмдэглэл

Эхний жишээний "$heavymetalisheavymetal$" тэмдэгт мөр нь "$heavymetal$" дэд тэмдэгт мөрийг хоёр удаа агуулсан, мөн мэдээж "$heavymetalisheavymetal$" тэмдэгт мөр бүтнээрээ хүчирхэг байна.

Хоёр дахь жишээний "$heavymetalismetal$" тэмдэгт мөр нь $heavymetal$", "$heavymetalismetal$" гэсэн хоёр хүчирхэг дэд тэмдэгт мөрийг агуулна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...