E. Гүнж ба түүний Сүүдэр

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Влада гүнж ойд алхаж, цэцгэн дунд үсрэх дуртай. Нэг гайхалтай нартай өдөр гүнж алхаж яваад нэг гайхалтай зүйлийг анзаарсан нь түүний сүүдэр байхгүй байсан. Тэр "Блими" гэж хэлээд ойд сүүдрээ хайж эхэлсэн.

Ердийн үед Сүүдэр маш залхуу байдаг ба зүгээр л гүнжийн доор унтаж байдаг. Гэвч энэ айхтар халуун зуны өдөр тэр ийм уйтгартай амьдралаас залхсан ба Владатай жаахан тоглохоор шийдсэн.

Бидний баатруудын зугаацаж буй ойг нүднүүд бүхий хөлгөөр илэрхийлж болох ба Сүүдэр болон Гүнж нар зөвхөн дээшээ, доошоо, зүүн, баруун тийш $1$-ээр л явж чадна. Зарим нүдэнд мод байж болно. Сүүдэр болон Гүнж нар модтой нүдрүү орж чадахгүй. Харамсалтай нь ойн хувьд хүндхэн үе тохиож ойд ургаж буй хэдхээн мод байна.

Эхлээд Сүүдэр Гүнжээс нуугдан ($s_{x}$, $s_{y}$) нүдэнд байх зуур гүнж ($v_{x}$, $v_{y}$) нүдэнд алхаж байсан. Гүнж, Сүүдэр болон моднууд ялгаатай нүднүүдэд байрласан.

Мэдээж Сүүдэр Гүнжээр тоглож байгаа. Гүнж аль нэг чиглэлд $1$ нүд явахад Сүүдэр ижил чиглэлд явах боломжтой бол (очих гэж буй нүд модгүй бол) нэн даруй уг чиглэлд $1$ нүд ниснэ. Бусад тохиолдолд Сүүдэр хөдлөхгүй. Сүүдэр маш сүүдэртэй ба иймд бидний баатрууд нэг нэгэндээ саад болохгүй.

Ямар нэг үйлдлийн дараа Сүүдэр, Гүнж хоёр нэг нүдэнд байрлаж байвал бид Сүүдрийг баригдсан гэж үзнэ. Влада сүүдрээ барих гэж байна. Та чадах уу?

Оролт

Оролтын эхний мөрөнд баатруудын координатууд $v_{x}$, $v_{y}$, $s_{x}$, $s_{y}$ болон моддын тоо $m$ ($0 ≤ m ≤ 400$) байна. Дараагийн $m$ мөрөнд моддын координатууд байна.

Бүх координатууд -100 ба 100-н хооронд байна. Гүнж, Сүүдэр болон модод ялгаатай нүднүүдэд байрлана.

Гаралт

Хэрвээ Гүнж Сүүдрийг барьж чадахгүй бол "$-1$"-г хашилтгүйгээр хэвлэ.

Бусад тохиолдолд Гүнж Сүүдрээ барихад шаардлагатай үйлдлүүдтэй харгалзах "$L$", "$R$", "$D$", "$U$" тэмдэгтүүдийн дарааллыг хэвлэ. Энд "$L$" нь зүүн тийш явах, "$R$" нь баруун тийш явах, "$U$" нь дээшээ явах, "$D$" нь доошоо явах үйлдлийг илэрхийлэх ба мөн $x$ тэнхлэг нь баруун тийш чиглэсэн бол $y$ тэнхлэг нь дээш чиглэсэн байна.

Тэмдэгтүүдийн тоо буюу үйлдлүүдийн тоо $10^{6}$-с ихгүй байна. Гүнжийн бүх үйлдлүүд зөв байх ёстой буюу мод ургаж буй нүдрүү явахгүй байх ёстой. Сүүлийн үйлдлээс өмнө буюу Сүүдэр баригдхаас өмнй Гүнж болон Сүүдэр хоёр ижил байрлалд очиж байсан байж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
0 0 1 0 1
0 1
Гаралт
LLUR
Оролт
5 0 3 0 8
2 -1
2 0
2 1
3 -1
4 1
4 0
3 1
4 -1
Гаралт
-1
Оролт
3 2 1 1 3
0 1
1 0
0 0
Гаралт
DLL

Тэмдэглэл

Доорх зургууд нь өгөгдсөн жишээнүүдэд зориулсан зургууд болно. Гүнж, Сүүдэр, Модод нь харгалзан ягаан, саарал, хар өнгөөр будагдсан ба хөх цэг нь координатын төв байна.

Эхний жишээн дээр гүнж хоёр зүүн, нэг дээшээ, нэг баруун явж болно:

Дараах жишээн дээр Гүнж Сүүдрийг барьж чадахгүй:

Сүүлийн жишээн дээр Гүнж дурын дарааллаар зүүн зүгт хоёр удаа явж доошоо нэг удаа явж болно:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...