A. Энэ хэний өгүүлбэр вэ?

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн өдөр liouzhou_101 Фреда, Рэйнбов 2-ийн чатыг олж авжээ. Сониуч зандаа хөтлөгдөн аль нь хэний өгүүлбэр болохыг мэдэхийг хүсэв. Түүний олж мэдсэнээр Фреда үргэлж өгүүлбэрийнхээ төгсгөлд "$lala.$"-г залгадаг харин Рэйнбов өгүүлбэрийнхээ эхэнд үргэлж "$miao.$" гэж бичдэг байв. Чатын өгүүлбэрүүд өгөгдсөн бол liouzhou_101-д аль нь хэний өгүүлбэр болохыг хэлж өгч тусална уу?

Оролт

Оролтыг эхний мөрөнд хэдэн өгүүлбэр байсныг илтгэх $n$ ($1 ≤ n ≤ 10$) тоо өгөгдөнө. Дараагийн $n$ мөрөнд өгүүлбэрүүд өгөгдөнө. Өгүүлбэр нь $100$-аас хэтрэхгүй урттай латин үсгүүд ($A-Z$, $a-z$), доогуур зураас (_), таслал(,), цэг (.), хоосон зайнаас () тогтоно.

Гаралт

Өгүүлбэр бүрт хэрэв Фредагийнх бол "Freda's", Рэйнбовийнх бол "Rainbow's" гэж хэвлэнэ. Хэрэв өгүүлбэр хэнийх гэдэг нь тодорхойгүй бол "OMG>.< I don't know!" гэж хэвлэнэ. Өгүүлбэр хэнийнх гэдэг нь тодорхойгүй байх нөхцөл нь өгүүлбэрт "$miao.$", "$lala.$" 2 хоёулаа орсон байх эсвэл аль аль нь ороогүй байх тохиолдлыг хэлнэ.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
5
I will go to play with you lala.
wow, welcome.
miao.lala.
miao.
miao .
Гаралт
Freda's
OMG>.< I don't know!
OMG>.< I don't know!
Rainbow's
OMG>.< I don't know!
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...