D. Олон өнцөгт

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Polycarpus гүдгэр олон өнцөгтөд дуртай. Тэр дундаа бүх өнцөг нь тэнцүү ба бүх тал нь ялгаатай гүдгэр олон өнцөгтийг онцгой дүрс гэж үздэг гэнэ. Талын тоо өгөгдсөн бол ямар нэг онцгой дүрсийг зурна уу?

Оролт

Эхний мөрөнд n ($3 ≤ n ≤ 100$) талын тоо өгөгдөнө.

Гаралт

$n$ мөрөнд оройн координатууд $x_i$, $y_i$ бодит тоонуудыг таслалаас хойш $3$ орны нарийвчлалтай хэвлэнэ үү. Координатууд абсолют утгаараа $10^6$-с хэтэрч болохгүй. Цагын зүүний дагуу оройн координатуудыг хэвлээрэй. Талын уртууд $1$-ээс $1000$-ын хооронд (заавал бүхэл тоо байх албагүй) байна. Хэрэв ийм нөхцөлийг хангах олон өнцөгт олдохгүй бол "No solution" гэж хашилтгүйгээр хэвлэнэ.

Орчуулсан: Адъяа

Жишээ тэстүүд

Оролт
8
Гаралт
1.000 0.000
7.000 0.000
9.000 2.000
9.000 3.000
5.000 7.000
3.000 7.000
0.000 4.000
0.000 1.000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...