B. Евгений болон дууны жагсаалт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Евгенийгийн дууны жагсаалтанд $n$ ширхэг дуу байдаг. $i$ дэхь дуу $t_{i}$ минут урттай. Евгений дуу болгоныг нэг эсвэл нэгээс олон удаа сонсоно. Тэрээр $i$ дэхь дууг $c_{i}$ удаа сонсоно. Евгенийгийн дууны жагсаалт дараах байдлаар дуунуудыг түүнд сонсгоно: $1$ дэхь дууг $c_{1}$ удаа, тэгээд $2$ дахь дууг $c_{2}$ удаа гэх мэт сонсгон хамгийн сүүлд $n$ дэхь дууг $c_{n}$ удаа сонсгоно.

Евгений цаас аван $m$ ширхэг минут буюу дуу таалагдсан минутуудыг тэмдэглэж авчээ. Одоо тэрээр тухайн таалагдсан мөчүүдэд хэд дэхь дуу явж байсныг мэдэхийг хүсчээ. Евгенийд туслан эдгээр дууны дугаарыг олно уу.

Оролт

Эхний мөрөнд $n$, $m$ $(1 ≤ n, m ≤ 10^{5})$ бүхэл тоо өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрийн $i$ дэхь мөрөнд дууны жагсаалтын тодорхойлолт болох $2$ ширхэг бүхэл тоо $c_{i}, t_{i}$ $(1 ≤ c_{i}, t_{i} ≤ 10^{9})$ өгөгдөнө. Дууны жагсаалтын нийт тоглогдох хугацаа $10^{9}$-ыг хэтрэхгүй $(\sum\limits_{i=1}^{n} c_i \cdot t_i \leq 10^9)$.

Дараагийн мөрөнд $m$ ширхэг эерэг бүхэл тоонууд $v_{1}, v_{2}, ..., v_{m}$ өгөгдөнө. Эдгээр нь Евгенийгийн тэмдэглэж авсан минутууд. Эдгээр минутууд дуу явж байхад тэмдэглэсэн байх буюу $v_{i} < v_{i + 1}$ $(i < m)$ нөхцлийг хангах нь баталгаатай ($v_i$ - Евгенийгийн тэмдэглэж авсан минут).

Гаралт

$m$ ширхэг бүхэл тоо хэвлэнэ үү. $i$ дэхь тоо нь Евгений дууны жагсаалтыг тоглуулж эхлэсэнээс хойш $v_{i}$ дэхь минутанд тоглогдож байсан дууны дугаар юм.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
1 2
2 8
1 16
Гаралт
1
1
Оролт
4 9
1 2
2 1
1 1
2 2
1 2 3 4 5 6 7 8 9
Гаралт
1
1
2
2
3
4
4
4
4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...