C. Ярослав ба алгоритм

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ярослав алгоритмуудад дуртай. Бид түүний дуртай нэгэн алгоритмыг тодорхойлох болно.

  1. Алгоритм оролтондоо тэмдэгт мөр хүлээн авна. Энэ тэмдэгт мөрийг $a$ гэж тэмдэглэе.
  2. Алгоритм хэд хэдэн тооны командаас бүрдэнэ. $i$ дугаартай команд нь $s_{i}$ >> $w_{i}$ шиг эсвэл $s_{i}$ <> $w_{i}$ хэлбэртэй байх ба энд $s_{i}$ ба $w_{i}$ нь хамгийн ихдээ $7$ урттай хоосон ч байж болох "$?$" болон цифрүүдээс тогтсон тэмдэгт мөрүүд байна.
  3. Давталт бүр дээр алгоритм $s_{i}$ нь $a$ тэмдэгт мөрд дэд тэмдэгт мөр хэлбэрээр тохиолдох хамгийн бага $i$ дугаартай командыг хайна. Хэрвээ команд олдохгүй байвал алгоритм дуусна.
  4. Олдсон командуудын тоог $k$ гэе. Хэрвээ команд $s_{k}$ >> $w_{k}$ хэлбэртэй байвал $a$ тэмдэгт мөрд тохиолдох хамгийн эхний $s_{k}$ тэмдэгт мөрийг $w_{k}$ тэмдэгт мөрөөр солих ба алгоритм цааш үргэлжилж дараагийн давталтанд шилжинэ. Бусад тохиолдолд алгоритм дуусна.
  5. Алгоритм дууссаны дараах $a$ тэмдэгт мөрийг алгоритмын үр дүн гэж үзнэ.

Ярославт $n$ эерэг бүхэл тооны бүрдэл байгаа ба тэр өгөгдсөн тоо бүрийг нэгээр нэмдэг өөрийн дуртай алгоритмтай болохыг хүсч байна. Илүү тодорхой хэлбэл хэрвээ бид тоо бүрийг аравтын тооллын системийн дүрслэлийг агуулсан тэмдэгт мөр гэж үзвэл эдгээр тэмдэг мөрүүд дээр гүйснээр алгоритм харгалзах тоонууд нэгээр өссөн бичлэг бүхий тэмдэгт мөрийг гаралтанд хүлээж авах ёстой.

Ярославт туслана уу.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ $(1 ≤ n ≤ 100)$ байх буюу бүрдэл дахь элементүүдийн тоо байна. Дараагийн $n$ мөрөнд тус бүрт нь нэг ширхэг эерэг бүхэл тоо байна. Өгөгдсөн бүх тоонууд $10^{25}$-с бага байна.

Гаралт

Бүрдэл дахь бүх тоонуудыг нэгээр нэмэгдүүлэх алгоритмыг хэвлэ. $i$-р мөрөнд $i$ дугаартай командыг зайгаар тусгаарлахгүйгээр хэвлэ.

Таны алгоритм эдгээр тоонууд тус бүр дээр ажиллана. Дараах нөхцөлүүд биелэж байвал хариуг зөвд тооцон:

  • Мөр бүр алгоритмын зөв команд байна (бодлогын нөхцөл дахь тайлбарыг харна уу).
  • Командуудын тоо $50$-с ихгүй байх.
  • Алгоритм тоо тус бүрийг нэгээр нэмэгдүүлэх.
  • Хариу үзүүлэхдээ алгоритм тоо бүрийн хувьд $200$-с их давтахгүй.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
10
79
Гаралт
10<>11
79<>80
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...