A. Ярослав ба Дараалал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ярославд $(2*n - 1)$ ширхэг бүхэл тоонуудаас бүрдсэн массив байгаа. Ярослав нэг үйлдлээр массивийн яг $n$ элементүүдийн тэмдэгийг сольж чадна. Өөрөөр хэлбэл нэг үйлдлээр массивийн $n$ элемент бүрийг -1-р үржүүлж чадна.

Одоо Ярослав тодорхойлсон үйлдлүүдийг аль ч тоон дээр хийж болох бол массивийн элементүүдээс авч чадах хамгийн их нийлбэр хэд байх бол гэж бодсон.

Ярославд тусална уу.

Оролт

Эхний мөрөнд бүхэл $n$ $(2 ≤ n ≤ 100)$ тоо агуулагдана. Хоёр дахь мөрөнд $(2*n - 1)$ ширхэг бүхэл массивын элементүүдийг оруулна. Массивын элементүүдийн абсолют утга нь $1000$-аас хэтрэхгүй.

Гаралт

Нэг мөрөнд асуудлуудын хариултыг хэвлэнэ. Энэ нь Ярославын авч чадах хамгийн их нийлбэр.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2
50 50 50
Гаралт
150
Оролт
2
-1 -100 -1
Гаралт
100

Тэмдэглэл

Эхний жишээнд та тоонуудыг өөрчлөх хэрэггүй. Элементүүдийн нийлбэр нь $150$ байна.

Хоёр дахь жишээнд эхний хоёр тооны тэмдгийг өөрчлөх хэрэгтэй. Үүний дараа элементүүдийн нийлбэр $100$ болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...