A. Массив

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Витали $n$ ширхэг ялгаатай бүхэл тоог агуулсан массивыг дараах шаардлагуудыг хангасан хоосон биш гурван олонлогт хуваах ёстой.

  1. Эхний олонлогийн тоонуудын үржвэр тэгээс бага ($ < 0$).
  2. Хоёр дах олонлогийн тоонуудын үржвэр тэгээс их ($ > 0$).
  3. Гурав дах олонлогийн тоонуудын үржвэр тэгтэй тэнцүү.
  4. Анх өгөгдсөн массивын тоо бүр яг нэг олонлогт заавал орсон байна.

Виталид массивыг хуваахад тусална уу!

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ өгөгдөнө ($3 ≤ n ≤ 100$). Хоёр дах мөрөнд массивын элемэнтүүд болох $n$ тоонууд - $a_1$, $a_2$, ..., $a_n$ ($|a_i| ≤ 10^3$) өгөгдөнө.

Гаралт

Эхний мөрөнд $n_1$ ($n_1 > 0$) - эхний олонлог дах элемэнтийн тоо, үүний араас эхний олонлог дах элемэнт бүрийг хэвлэнэ.

Дараагийн мөрөнд $n_2$ ($n_2 > 0$) - Хоёр дах олонлогийн элемэнтийн тоо, үүний араас хоёр дах олонлогийн элемэнт бүрийг хэвлэнэ.

Дараагийн мөрөнд $n_3$ ($n_3 > 0$) - Гурав дах олонлогийн элемэнтийн тоо, үүний араас гурав дах олонлогийн элемэнт бүрийг хэвлэнэ.

Өгөгдсөн нөхцлүүдийг хангахаар анх өгөгдсөн массивыг хувааж болохуйц байх ба олон янзаар хувааж болох тохиолдолд аль нэг бодолтоо сонгож бичнэ.

Орчуулсан: Б.Батхуяг

Жишээ тэстүүд

Оролт
3
-1 2 0
Гаралт
1 -1
1 2
1 0
Оролт
4
-1 -2 -3 0
Гаралт
1 -1
2 -3 -2
1 0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...