C. Онцгой массив

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Цагаан баавгайнууд давтагдаагүй элементтэй массивд их дуртай бөгөөд онцгой массив гэж нэрлэдэг.

$n$ ширхэг эерэг бүхэл тооноос бүрдсэн онцгой массив $s$ өгөгджээ. Танд Алиса болон Боб гэсэн $2$ сайн найзтай болохоор та уг массивыг $2$ ширхэг болгож хуваах хэрэгтэй болжээ. Тодорхой хэлвэл та $n$ ширхэг урттай $a$, $b$ хоёр массивыг дараах дүрмийн дагуу үүсгэх хэрэгтэй ($1 ≤ i ≤ n$ байх бүх $i$ -ийн хувьд):

  • $a_{i}, b_{i}$ эерэг тоо байх ёстой;
  • $s_{i} = a_{i} + b_{i}$ .

Уг нь бол $a$, $b$ массивууд онцгой массив байх учиртай билээ. Гэтэл Арктикийн амьдрал бодсоноос ярвигтай бөгөөд үүнийг байнга биелүүлэх боломжгүй. Гэхдээ Алиса болон Бобын массивууд хагас онцгой байхад тэд хангалттай баярлана. Хэрвээ массиваас хамгийн ихдээ $\frac{n}{3}$ элемент арилгаад онцгой массив үүсч байвал энэ массивыг хагас онцгой массив гэж хэлнэ.

Жишээ нь: $[1, 2, 1, 3, 2]$ нь хагас онцгой массив учир нь эхний $2$ тоог арилгахад $[1, 3, 2]$ гэсэн онцгой массив үүсч байна. Массив $[1, 2, 1, 3, 1, 2]$ нь хагас онцгой массив биш учир нь онцгой массив үүсгэхийн тулд хамгийн багадаа $3$ ширхэг тоог арилгах шаардлагатай.

Таны даалгавар бол өгөгдсөн $s$ онцгой массивыг $a$ болон $b$ гэсэн хагас онцгой массивт хуваах юм.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ $(1 ≤ n ≤ 10^{5})$ өгөгдөнө.

Дараагийн мөрөнд $n$ ширхэг ялгаатай бүхэл тоо $s_{1}, s_{2}, ... s_{n}$ $(0 ≤ s_{i} ≤ 10^{9})$ өгөгдөнө.

Гаралт

Хэрвээ Алиса болон Бобыг баярлуулж чадахаар бол эхний мөрөнд "YES" гэж хэвлэнэ үү. Хоёр дахь мөрөнд $a$ массивыг, гурав дахь мөрөнд $b$ массивыг хэвлэнэ үү. Хэрвээ олон боломжтой бол аль нэгийг хэвлэнэ үү.

Хэрвээ $s$ онцгой массивыг $a$ болон $b$ гэсэн хагас онцгой массивт хуваах боломжгүй бол "NO" гэж нэг мөрөнд хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
6
12 5 8 3 11 9
Гаралт
YES
6 2 6 0 2 4
6 3 2 3 9 5

Тэмдэглэл

Жишээнд бид $a$ массиваас эхний $2$ тоог, $b$ массиваас $2$ дахь тоог арилгаж тэднийг онцгой массив болгож болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...