B. Загасны жин

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хойд мөсөн далайд $k$ төрлийн загас байдаг ба $1$-ээс $k$ хүртэл дугаартай. Тэд бүгд жингийнхээ үл буурах дарааллаар эрэмбэлэгджээ. Өөрөөр хэлбэл $i$ дэх төрлийн загасны жинг $w_{i}$ гэвэл $0 < w_{1} ≤ w_{2} ≤ ... ≤ w_{k}$ гэсэн нөхцөл биелэнэ гэсэн үг.

Туйлын баавгайнууд болох Алис болон Боб нар хэдэн загас барин, барьсан загаснуудынхаа нийт жинг хэнийх нь илүү болохыг мэдэхийг хүсчээ. Тэдний барьсан загаснуудын төрлүүд өгөгдсөнөөр нийт барьсан загасны жингээр Алисийнх Бобынхоос эрс их байж болох эсэхийг тогтоо. Өөрөөр хэлбэл Алис илүү их жинтэй загас барьсан байхаар $w_{i}$ (заавал бүхэл байх албагүй) гэсэн жингийн дараалал олдох уу?

Оролт

Эхний мөрөнд харгалзан Алис ба Бобын барьсан загасны тоо болон нийт загасны төрлийг илтгэх $n, m, k$ $(1 ≤ n, m ≤ 10^{5}, 1 ≤ k ≤ 10^{9})$ тоонууд байна.

Хоёр дахь мөрөнд Алисийн барьсан загасны төрлүүдийн жагсаалт болох $n$ ширхэг $1$-ээс $k$-ийн хоорондох бүхэл тоонууд байна. Хоёр дахь мөрөнд Бобын барьсан загасны төрлүүдийн жагсаалт болох $m$ ширхэг $1$-ээс $k$-ийн хоорондох бүхэл тоонууд байна.

Нэг төрлийн загаснаас хэд хэдийг барьсан байж болохыг анхаараарай.

Гаралт

Хэрэв боломжтой бол "YES", боломжгүй бол "NO" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
3 3 3
2 2 2
1 1 3
Гаралт
YES
Оролт
4 7 9
5 2 7 3
3 5 2 7 3 8 7
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээнд $w_{1} = 1, w_{2} = 2, w_{3} = 2.5$ гэж үзвэл Алис нийт $2 + 2 + 2 = 6$ нэгж жинтэй, Боб нийт $1 + 1 + 2.5 = 4.5$ нэгж жинтэй загас барьсан болно.

Хоёр дахь жишээнд Алисийн барьсан загаснууд бүгд Бобын барьсан загаснууд байх тул Бобын барьсан загасны нийт жин үргэлж Алисийн барьсан загасны нийт жингээс багагүй байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...