A. Тэнцвэрийн тоглоом

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та Алис болон Боб гэдэг хоёр цагаан баавгайтай загасчилж байна. Загас дэгээнд ороогүй байх зуур цагаан баавгайнууд уйджээ. Тэгээд тэд тоглоом тоглохоор болжээ. Алис Боб хоёулаа $01$-тэмдэгт мөр (зөвхөн "0", "1"-ыг агуулсан тэмдэгт мөр) болох $a$, $b$-г бичнэ. Та $а$-г $b$-рүү дараах 2 аргыг хэрэглэн хувиргах болно:

  • $a$ тэмдэгт мөрийн төгсгөлд parity(a) бичнэ. Жишээ нь .
  • $a$ тэмдэгт мөрийн эхний тэмдэгийг арилгана. Жишээ нь . Гэхдээ та энэ үйлдэлийг $а$ тэмдэгт мөр хоосон байвал хийж чадахгүй.

Та хичнээн ч удаа үйлдэл хийж болох ба $а$-г $b$ болгож чадах уу ?

$01$-тэмдэгт мөрийн parity нь хэрвээ сондгой ширхэг "1"-г агуулдаг бол $1$. эсрэг тохиолдолд $0$ байна.

Оролт

Эхний мөр $а$ тэмдэгт мөрийг агуулна. Хоёрдох мөр $b$ тэмдэгт мөрийг агуулна ($1 ≤ |a|, |b| ≤ 1000$). Хоёр тэмдэгт мөр хоёулаа зөвхөн "0" болон "1" ээс тогтоно. $|x|$ нь $x$ тэмдэгт мөрийн уртыг илэрхийлнэ.

Гаралт

$a$-г $b$-д хувиргах боломжтой бол "YES", боломжгүй бол "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Баттулга

Жишээ тэстүүд

Оролт
01011
0110
Гаралт
YES
Оролт
0011
1110
Гаралт
NO

Тэмдэглэл

In the first sample, the steps are as follows: $01011 -> 1011 -> 011 -> 0110$

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...