C. Шаасс ба Гэрлүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n$ ширхэг гэрэл нэг мөрөнд байв. Тэдгээр гэрлүүд $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан ба зарим гэрлүүд нь асаалттай байсан. Шаасс бүх гэрлийг асаахыг хүсэж байгаа. Тэрээр яг тэр мөчид ядаж нэг хөрш нь асаалттай байгаа унтраалттай гэрлийг асааж чадна.

Тэрээр гэрлүүдийн эхний төлвийг мэдэж байгаа бөгөөд нийт хичнээн ялгаатай аргаар бүх гэрлийг асааж болохыг мэдэхийг хүсчээ. Түүнд уг тоог $1000000007$ ($10^9+7$)-д хуваасны үлдэгдлийг олж өгч туслана уу.

Оролт

Эхний мөрөнд нийт гэрлийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 1000$) болон нийт асаалттай гэрлийн тоо болох $m$ ($1 ≤ m ≤ n$) өгөгдөнө. Хоёрдах мөрөнд хоорондоо ялгаатай $m$ ширхэг асаалттай гэрлийн дугаар байна.

Гаралт

Бодлогын хариуг $1000000007$($10^9+7$)-д хуваасны үлдэгдлийг хэвлэ.

Орчуулсан: Говьхүү

Жишээ тэстүүд

Оролт
3 1
1
Гаралт
1
Оролт
4 2
1 4
Гаралт
2
Оролт
11 2
4 8
Гаралт
6720
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...