A. Шаасс ба Осколууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шаасс хэсэг шувуу агнахаар шийджээ. Тэнд $n$ хөндлөн цахилгааны утас байгаа ба бүгд хоорондоо параллел байрласан. Утас бүр дээр хэд хэдэн осколууд сууж байгаа. Оскол бол Шаассын нутаг дээрх амттай шувууны нэр юм. $i$-дэх утсан дээр $a_i$ шувуу сууж байгаа.

Анчин маань нэг шувууг нэг буудалтаар буудаж алдаг (тэр шувуу $i$-р утсан дээр сууж байгаа гэж үзье). Шаасс $i$-дах утсан дээрх нэг шувууг буудвал буудуулсан шувууны зүүн талын шувуунууд $i-1$-дэх утас руу очно. Тийм утас байхгүй бол тэд цаашаагаа нисээд явчихдаг. Буудуулсан шувууны баруун талын шувуунууд $i+1$ утасруу шилжинэ. Мөн тийм утас байхгүй бол цаашаагаа нисчихдэг.

Анх утаснууд дээр шувуунууд сууж байхад Шаасс $m$ шувуу бууджээ. Үүний дараа утас бүр дээр хэдэн шувуу сууж байгааг ол.

Оролт

Эхний мөрөнд нийт утасны тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 100$), дараагийн мөрөнд утас бүр дээр анх сууж байсан шувуудын тоо $a_1, a_2, ... , a_n$ өгөгдөнө. Гуравдах мөрөнд Шаассын буудсан шувууны тоо $m$ ($0 ≤ m ≤ 100$) байна. Дараачийн $m$ мөрөнд $x_i, y_i$ тоонууд байх ба $x_i$ нь хэд дэх утас болохыг, $y_i$ нь хэд дэх шувуу болохыг илэрхийлнэ ($1≤ x_i ≤ n$, $1 ≤ y_i$). Буудах мөчид $x_i$-р утсан дээр хамгийн багадаа $y_i$ шувуу байх болно.

Гаралт

$i$-р мөрөнд сүүлд хэдэн шувуу $i$ дэх утсан дээр үлдсэнийг хэвлэнэ.

Орчуулсан: Говьхүү

Жишээ тэстүүд

Оролт
5
10 10 10 10 10
5
2 5
3 13
2 12
1 13
4 6
Гаралт
0
12
5
0
16
Оролт
3
2 4 1
1
2 2
Гаралт
3
0
3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...