E. Өгөгдөл хуулах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бид байнга их хэмжээний мэдээлэл хуулах хэрэгтэй болдог. Ийм үйлдлүүд нь компьютерийн нөөцийг их хэмжээгээр хэрэглэдэг. Тиймээс энэ бодлогонд та тоон массивын зарим хэсгийг өөр массивруу хурдан хуулах хэрэгтэй болсон.

Танд $n$ урттай бүхэл тоон хоёр массив $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ба $b_{1}, b_{2}, ..., b_{n}$ байгаа. Мөн хоёр төрлийн $m$ даалгавар байгаа:

  1. $a$ массивын $x$ байрлалаас эхлэсэн $k$ урттай дэд хэсгийг $b$ массивт $y$ байрлалаас эхлүүлэн хуулах буюу бүх бүхэл тоон утга $q$ $(0 ≤ q < k)$-н хувьд $b_{y + q} = a_{x + q}$-г гүйцэтгэ. Хоёр дэд хэсэг хоёулаа оршин байхгүй байгаа элементүүдэд хүрэхгүй байвал үйлдэл зөв.
  2. $b$ массивын $x$ байрлал дээ байгаа утгыг тодорхойлох буюу $b_{x}$-г ол.

Хоёр дахь төрлийн даалгавар болгоны хувьд $b$ массивын харгалзах элементийн утгыг хэвлэ.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоон утга $n$ ба $m$ $(1 ≤ n, m ≤ 10^{5})$ байх ба харгалзан массивуудын элементүүдийн тоо болон даалгавруудын тоо байна. Хоёр дахь мөрөнд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(|a_{i}| ≤ 10^{9})$ бүхэл тоонуудын массив байна. Гурав дахь мөрөнд $b_{1}, b_{2}, ..., b_{n}$ $(|b_{i}| ≤ 10^{9})$ бүхэл тоонуудын массив байна.

Дараагийн $m$ мөрөнд даалгавруудын тодорхойломж байна. $i$-р мөрт эхлээд бүхэл тоон утга $t_{i}$ байх ба $i$-р даалгаврын төрөл $(1 ≤ t_{i} ≤ 2)$. Хэрвээ $t_{i} = 1$ байвал $i$-р даалгавар нь хуулах үйлдэл байна. Хэрвээ $t_{i} = 2$ байвал $i$-р даалгавар нь $b$ массиваас утга авах үйлдэл байна. Хэрвээ $t_{i} = 1$ байвал даалгаврын төрлийн араас гурван бүхэл тоон утга $x_{i}, y_{i}, k_{i}$ $(1 ≤ x_{i}, y_{i}, k_{i} ≤ n)$ байх ба хуулах даалгаваруудын параметрууд байна. Хэрвээ $t_{i} = 2$ байвал даалгаврын төрлийн араас бүхэл тоон утга $x_{i}$ $(1 ≤ x_{i} ≤ n)$ байх ба $b$ массив дахь байрлал.

Мөрүүдэд байх бүх тоонууд зайгаар тусгаарлагдана. Бүх даалгаврууд зөв байх буюу хуулах хүрээ нь $a$ болон $b$ массивуудын хүрээтэй таарна.

Гаралт

Хоёр дахь төрлийн даалгавар бүрийн хувьд хариултыг нэг мөрөнд хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
5 10
1 2 0 -1 3
3 1 5 -2 0
2 5
1 3 3 3
2 5
2 4
2 1
1 2 1 4
2 1
2 4
1 4 2 1
2 2
Гаралт
0
3
-1
3
2
3
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...