E. Үндсэн дараалал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Таны мэдэж байгаачлан Вова саяхан Ултима Түл хотын шинэ бөө болсон билээ. Тиймээс тэрээр зөв хаалттай дарааллын тухай бөөгийн мэдээлэл хүлээн авчээ. Ултима Түл-ын бөө нар нь өмнөх түүхт цагаас хойш олон төрлийн ялгаатай хаалтууд хэрэглэсээр иржээ. Хаалтын төрөл гэдэг нь эерэг бүхэл тоо байх ба бөө нар нь дараах байдлаар зөв хаалттай дарааллыг тодорхойлдог:

  • Хоосон дараалал нь зөв хаалттай дараалал байна.
  • Хэрэв ${a_{1}, a_{2}, ..., a_{l}}$ болон ${b_{1}, b_{2}, ..., b_{k}}$ нь зөв хаалттай дараалал байвал ${a_{1}, a_{2}, ..., a_{l}, b_{1}, b_{2}, ..., b_{k}}$ (эдгээрийн хэлхээ) дараалал нь мөн зөв хаалттай дараалал байх юм.
  • Хэрэв ${a_{1}, a_{2}, ..., a_{l}}$ нь зөв хаалттай дараалал байвал дараалал нь мөн зөв хаалттай дараалал байх ба энд $v$ $(v > 0)$ нь бүхэл тоо байна.

Жишээлбэл ${1, 1,  - 1, 2,  - 2,  - 1}$ болон ${3,  - 3}$ нь зөв хаалттай дараалал ба ${2,  - 3}$ нь зөв хаалттай дараалал биш юм.

Түүнчлэн Вова бөө болсноосоо хойш $n$ ширхэг бүхэл тооноос тогтох хамгийн чухал зөв хаалттай дараалал ${x_{1}, x_{2}, ..., x_{n}}$-г сурчээ. $x$ дараалал нь хамгийн чухал учраас Вова аюулаас сэргийлэн уг дарааллыг шифрлэхээр шийджээ.

Шифрлэлт нь 2 дарааллаас тогтоно. Эхний дараалал ${p_{1}, p_{2}, ..., p_{n}}$ нь хаалтуудын төрлүүдийг агуулах ба өөрөөр хэлбэл $p_{i} = |x_{i}|$ ($1 ≤ i ≤ n$). 2-дахь дараалал ${q_{1}, q_{2}, ..., q_{t}}$ нь $t$ ширхэг бүхэл тоонууд агуулах ба зарим байрлалд (тэдгээрийн нэгэн ч ийм биш байж болно) ${x_{1}, x_{2}, ..., x_{n}}$ дараалал дахь сөрөг тоонууд байх юм.

Харамсалтай нь Вова үндсэн дарааллын мартчихжээ. Гэхдээ тэрээр азаар шифрлэлт буюу ${p_{1}, p_{2}, ..., p_{n}}$ болон ${q_{1}, q_{2}, ..., q_{t}}$-г хадгалсан байв. Вова-д шифрлэлтийг ашиглан $x$ дарааллыг сэргээж өгч тусална уу. Хэрэв уг шифрлэлтэд тохирох олон тооны дараалал байвал тэдгээрийн алийг нь ч сэргээсэн болно. Хэрэв тийм дараалал байхгүй бол та Вова-д тийм дараалал байхгүй болохыг хэлж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{6}$) өгөгдөнө. 2-дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $p_{1}, p_{2}, ..., p_{n}$ $(1 ≤ p_{i} ≤ 10^{9})$-ууд өгөгдөнө.

3-дахь мөрөнд бүхэл тоо $t$ ($0 ≤ t ≤ n$) өгөгдөх ба түүний араас $t$ ширхэг ялгаатай бүхэл тоо $q_{1}, q_{2}, ..., q_{t}$ $(1 ≤ q_{i} ≤ n)$-ууд өгөгдөнө.

Мөр болгон дахь тоонууд нь зайгаар тусгаарлагдсан байна.

Гаралт

Хэрэв Вова алдсан бөгөөд тохиромжтой ${x_{1}, x_{2}, ..., x_{n}}$ дараалал оршин байхгүй бол "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү.

Бусад тохиолдолд эхний мөрөнд "$YES$" (хашилтгүйгээр) гэж хэвлэх ба 2-дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $x_{1}, x_{2}, ..., x_{n}$ $(|x_{i}| = p_{i}; x_{q_{j}} < 0)$-уудыг хэвлэнэ үү. Хэрэв уг шифрлэлтэд тохирох олон тооны дараалал байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2
1 1
0
Гаралт
YES
1 -1
Оролт
4
1 1 1 1
1 3
Гаралт
YES
1 1 -1 -1
Оролт
3
1 1 1
0
Гаралт
NO
Оролт
4
1 2 2 1
2 3 4
Гаралт
YES
1 2 -2 -1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...