D. Үнээний програм

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Фермер Жон үнээнүүдэд хамт тоглох програм өгсөн юм. Програм нь $x$ ба $y$ хоёр бүхэл тоон хувьсагчдыг агуулах ба $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ эерэг бүхэл тоонуудын дараалал дээр дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ:

  1. Эхлээд $x = 1$, $y = 0$ байна. Ямар нэг алхмын дараа $x ≤ 0$ эсвэл $x > n$ болсон бол програм тэр даруй зогсоно.
  2. Програм $x$, $y$ хоёуланг нь нэгэн зэрэг $a_{x}$ утгаар нэмэгдүүлнэ.
  3. Одоо програм $y$-г $a_{x}$-р нэмэгдүүлж, $x$-г $a_{x}$-р бууруулна.
  4. Програм зогсох хүртэл (энэ нь хэзээ ч зогсохгүй байж болно) 2 ба 3 алхмуудыг (эхлээд 2, дараа нь 3) давтан гүйцэтгэнэ. Тиймээс алхмуудыг гүйцэтгэх дараалал нь: алхам 2, алхам 3, алхам 2, алхам 3, алхам 2 гэх мэтчилэн байна.

Үнээнүүд арифметикт сайн биш ч гэсэн програм хэрхэн ажиллаж байгааг харахыг хүссэн байна. Тэдэнд тусална уу!

Танд $a_{2}, a_{3}, ..., a_{n}$ дараалал өгөгдсөн. $i$ $(1 ≤ i ≤ n - 1)$ бүрийн хувьд програм $i, a_{2}, a_{3}, ..., a_{n}$ дараалал дээр ажилладаг гэж бодъё. Ажиллах бүрдээ програм зогсох үеийн $y$-н хамгийн сүүлийн утгыг гаргана, эсвэл програм зогсдоггүй бол "-1" гэж хэвлэнэ.

Оролт

Эхний мөр нь нэг бүхэл $n$ ($2 ≤ n ≤ 2\cdot 10^{5}$) тоог агуулна. Дараагийн мөр нь $n - 1$ ширхэг зайгаар тусгаарлагдсан $a_{2}, a_{3}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{9}$) бүхэл тоонуудыг агуулна.

Гаралт

$n - 1$ мөрүүд хэвлэнэ. $i$-р мөрөнд $i, a_{2}, a_{3}, ...a_{n}$ дараалал дээр ажилласан програмын утгыг хэвлэнэ.

С++ хэлний оролт гаралтын хэлбэрт $\%lld$ буюу тодорхойлбол 64-bit бүхэл тоог бүү хэрэглээрэй. Харин $cin$, $cout$ урсгал эсвэл $\%I64d$ хэлбэрийг ашиглавал тохиромжтой.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
2 4 1
Гаралт
3
6
8
Оролт
3
1 2
Гаралт
-1
-1

Тэмдэглэл

Эхний жишээнд

  1. $i = 1, $ үед $x$ нь болсон ба $y$ нь $1 + 2 = 3$ болсон.
  2. $i = 2, $ үед $x$ нь болсон ба $y$ нь $2 + 4 = 6$ болсон.
  3. $i = 3, $ үед $x$ нь болсон ба $y$ нь $3 + 1 + 4 = 8$ болсон.
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...