C. Үнээнүүд ба дараалал

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бесси болон үнээнүүд дарааллуудаар тоглож байгаа бөгөөд таны тусламж хэрэгтэй байна. Тэд эхлээд зөвхөн 0 тоо агуулсан дарааллаар тоглож эхэлсэн ба $n$ үйлдлүүд гүйцэтгэнэ. Үйлдэл бүр нь дараах үйлдлүүдийн аль нэг байна:

  1. Дарааллын эхний $a_{i}$ ширхэг элемент бүр дээр $x_{i}$ бүхэл тоог нэмнэ.
  2. Дарааллын төгсгөлд $k_{i}$ бүхэл тоог нэмж оруулна. Ингэснээр дарааллын хэмжээ 1-ээр нэмэгдэнэ.
  3. Дарааллын сүүлийн элементийг устгана. Тиймээс дарааллын хэмжээ нэгээр буурна. Энэ үйлдлийг дараалалд хамгийн багадаа хоёр элемент байдаг үед хийж болно гэдгийг анхаарна уу.

Үйлдэл бүрийн дараа үнээнүүд дарааллын бүх тоонуудын дундаж утгыг мэдэхийг хүссэн. Тэдэнд тусал!

Оролт

Эхний мөр нь $n (1 ≤ n ≤ 2*10^{5})$ гэсэн ганц бүхэл тоо агуулах ба энэ нь үйлдлийн тоог илэрхийлнэ. Дараагийн $n$ мөрүүд нь үйлдлийг тодорхойлно. Мөр тус бүр үйлдлийн төрлийг (дээрээс харна уу) харуулсан $t_{i}$ $(1 ≤ t_{i} ≤ 3)$ гэсэн бүхэл тоогоор эхэлнэ. Хэрвээ $t_{i} = 1$ бол түүний дараа $a_{i}, x_{i}$ $(|x_{i}| ≤ 10^{3}; 1 ≤ a_{i})$ гэсэн хоёр бүхэл тоо байна. $t_{i} = 2$ бол түүний дараа нэг $k_{i}$ $(|k_{i}| ≤ 10^{3})$ бүхэл тоо байна. Хэрэв $t_{i} = 3$ бол үүний дараа ямар нэг тоо байхгүй.

Бүх үйлдэл нь хийгдэх боломжтой бөгөөд дараалалд дор хаяж нэг элемент байна.

Гаралт

Тус бүр харгалзах үйлдлийг хийсний дараа дараалал дахь тоонуудын дундаж утгыг харуулсан $n$ мөрүүд хэвлэнэ.

Абсолют буюу харьцангуй алдаа нь $10^{ - 6}$-с хэтрэхгүй бол хариуг зөв гэж үзнэ.

Орчуулсан: Даариймаа, Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
5
2 1
3
2 3
2 1
3
Гаралт
0.500000
0.000000
1.500000
1.333333
1.500000
Оролт
6
2 1
1 2 20
2 2
1 2 -3
3
3
Гаралт
0.500000
20.500000
14.333333
12.333333
17.500000
17.000000

Тэмдэглэл

Хоёр дахь жишээнд дараалал нь дараах байдалтай болно:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...