B. Пиксел

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Флатланд улсад улаан, ногоон, цэнхэр, $3$-н өнгийн пикслүүд амьдран суудаг. Бидний мэдэхчлэн хоёр өөр өнгийн пиксел уулзах юм бол хоорондоо хэрцгийгээр зодолдоод, зөвхөн нэг нь л амьд үлддэг билээ (иймд нийт пикслийн тоо нэгээр багасна). Мөн хэрвээ $x$, $y$ ($x ≠ y$) өнгөтэй пикслүүд уулзвал ялагч нь $z$ ($z ≠ x$; $z ≠ y$) өнгөтэй болж хувирдаг. Ижил өнгөтэй пикслүүд найзууд тул зодоон хийхгүй.

Флатландын хаан хэрвээ улсынх нь бүх пикслүүд ижил өнгөтэй байваас түүний эзэнт гүрэнд энх тайван байдал тогтож, амар амгалан болно гэдгийг мэдсэн. Танд аль өнгийн пикслүүд хэдэн ширхэг байгаа нь өгөгдсөн бол Хаанд тусалж улсаа амар амгалан болгохын тулд хамгийн цөөндөө хэдэн зодоон хийлгэхийг олж өгөөрэй.

Оролт

Нэг мөрөнд улаан пикслийн тоо $a$, ногоон пикслийн тоо $b$, цэнхэр пикслийн тоо $c$ ($0 ≤ a, b, c ≤ 2^{31}$; $a + b + c > 0$) өгөгдөнө.

Гаралт

Улсыг амар амгалан болгохын тулд хийх ёстой хамгийн цөөн зодооны тоог хэвлэнэ үү. Хэрвээ уг улсыг амар амгалан болгох боломжгүй бол "-1"-г хэвлэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
1 1 1
Гаралт
1
Оролт
3 1 0
Гаралт
3

Тэмдэглэл

In the first test sample the country needs only one fight to achieve peace and prosperity. Besides, it can be any fight whatsoever. For example, let's assume that the green and the blue pixels fight, then the surviving pixel will be red. As a result, after the fight there are two red pixels. There won't be other pixels.

In the second sample the following sequence of fights is possible: red and blue, green and red, red and blue. As a result, after all fights there is one green pixel left.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...