D. Шагнал, шагнал, бас дахиад л шагнал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася бусдын л адилаар хонжвор цуглуулах, лотто тоглох дуртай гэнэ. Одоо тэр "Бархасбадь" шоколадны цаасыг цуглуулж, бэлэг авах гэж байгаа. Уг шоколадны цаас бүр нь өөр дээрээ оноотой бөгөөд, хүмүүс оноо цуглуулж бэлэг авдаг. Хэн нэгэн тодорхой оноотой болсныхоо дараа урамшууллын төврүү очиж, оноогоо бэлгээр солиулдаг ажээ. Бэлэг авах үед түүнд дүйцэх оноо нийт онооноос нь хасагддаг байна.

Вася шоколад идэнгээ цааснууд нь хэдэн оноотой байсныг хадгалж байсан. Мөн түүний оноо ямар нэг шагналд хүрэхүйц болонгуут шууд очоод шагналаа авч байна гэнэ. Хэрвээ түүнд олон шагнал авах боломж гарвал үргэлж хамгийн үнэтэйг нь авдаг байжээ. Мөн нэг шагнал авсны дараа дахиад авах боломж байвал аваад л байдаг.

Уг хонжвор цуглуулах систем дараах шагналуудтай (онооны өсөх дарааллаар):

  • Аяга ($a$ онооны үнэтэй)
  • Алчуур ($b$ онооны үнэтэй)
  • Цүнх ($c$ онооны үнэтэй)
  • Унадаг дугуй ($d$ онооны үнэтэй)
  • Машин ($e$ онооны үнэтэй)

Вася яг одоо ямар шагнал цуглуулснаа мэдэхийг хүссэн. Түүнд шоколаднаас гарсан оноог илэрхийлэх $p_1, p_2, ... ,p_n$ дараалал байгаа. Энд $p_i$ нь $i$-р идсэн шоколадны оноо юм. Уг дараалал идсэн дарааллаар өгөгдсөн гэж үз. Мөн $a$, $b$, $c$, $d$, $e$ оноонууд өгөгдсөн бол аль шагналыг хэдэн удаа авсныг болон бүх шагналаа авч дууссны дараа хэдэн оноотой үлдснийг олно уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд Васягийн идсэн шоколадны тоо $n$ ($1 ≤ n ≤ 50$) өгөгдөнө. Дараагийн мөрөнд $p_1, p_2, ..., p_n$ ($1 ≤ p_i ≤ 10^9$) дараалал байна. Сүүлийн мөрөнд шагналын үнэ болох $a$, $b$, $c$, $d$, $e$ ($1 ≤ a < b < c < d < e ≤ 10^9$)-г өгнө.

Гаралт

Эхний мөрөнд аяга, алчуур, цүнх, унадаг дугуй, машин тус бүрээс хэд хэдийг авсныг илэрхийлэх 5 бүхэл тоог энэ дарааллаар хэвлэнэ. Дараагийн мөрөнд бүх шагналаа авсны дараа хэдэн оноотой үлдсэнийг илэрхийлэх нэг тоо хэвлэ.

Жич: C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d, эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
3
3 10 4
2 4 10 15 20
Гаралт
1 1 1 0 0 
1
Оролт
4
10 4 39 2
3 5 10 11 12
Гаралт
3 0 1 0 3 
0

Тэмдэглэл

In the first sample Vasya gets $3$ points after eating the first chocolate bar. Then he exchanges $2$ points and gets a mug. Vasya wins a bag$ after eating the second chocolate bar. Then he wins a towel$ after eating the third chocolate bar. After all chocolate bars $3 - 2 + 10 - 10 + 4 - 4 = 1$ points remains.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...