B. Хөзрийн тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася хүү "Аккордиан" нэртэй хөзрийн тоглоомонд дуртай. Энэ тоглоом нь дараах дүрэмтэй гэнэ. Үүнд:

  • Хөзрийн $n$ модыг холиод, зүүнээс баруун тийш нь цувуулж тавьна.
  • Үйлдэл хийхийн өмнө ширээн дээр хөзрийн багцууд байх болно (анх уг цуваанд $n$ багц байсан). Уг цувааны багцуудыг зүүнээс баруунруу $1$-с $x$ хүртэл дугаарлсан гэж үзье. Тоглогч нэг үйлдлээрээ $x$ багцийг (хамгийн баруун талын) $x-1$ (хэрвээ байвал), эсвэл $x-3$ (хэрвээ байвал) багцийн дээр тавьж болно. Тэгэхдээ тавих гэж буй болон өөрчлөх гэж буй багцийн хамгийн дээд талын хөзрүүд нь ижил тоотой, эсвэл ижил өнгөтэй үед л энэ үйлдлийг гүйцэтгэх боломжтой юм. Энд хэрвээ $x$ багцийг $y$ багцийн дээр тавьбал $y$ багцийн дээд хөзөр нь хуучин $x$ багцийн дээд хөзөр болохыг анхаараарай. Мөн үйлдэл бүрт нийт багцийн тоо $1$-р хорогдоно.
  • Хэрвээ бүх хөзөр $1$ багцад очсон бол уг тоглоом дууссан гэж үзнэ.

Вася аль хэдийнээ хөзрүүдээ байрлуулчихсан бол энэ тоглоом дуусч болох эсэхийг олж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд хөзрийн тоо $n$ ($1 ≤ n ≤ 52$) өгөгдөнө. Дараагийн мөрөнд $c_i$ нь $i$-р хөзрийг илэрхийлж байхаар зайгаар тулгаарлагдсан $c_1, c_2, ... , c_n$ тэмдэгт дараалал байна. Тэмдэгт бүр яг $2$ үсгээс тогтох бөгөөд эхний тэмдэгт тоог, дараагийн тэмдэгт өнгийг нь илэрхийлнэ. Хөзрүүд зүүнээс баруун тийш дугаарлагдсан гэж үзээрэй.

Хөзрийн тоо нь "2", "3", "4", "5", "6", "7", "8", "9", "T", "J", "Q", "K", "A" тэмдэгтүүдийн нэгээр илэрхийлэгдэх бол өнгө нь "S", "D", "H", "C" тэмдэгтүүдийн нэгээр нь илэрхийлэгдэнэ.

Хөзрийн багцад бүх хөзөр байх албагүй бөгөөд зарим хөзөр давтагдсан байж ч болно.

Гаралт

Хэрвээ уг тоглоом дуусах боломжтой бол "YES", үгүй бол "NO" гэж хашилтгүйгээр хэвлэнэ үү.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
4
2S 2S 2C 2C
Гаралт
YES
Оролт
2
3S 2C
Гаралт
NO

Тэмдэглэл

In the first sample you can act like that:

  • put the 4-th pile on the 1-st one;
  • put the 3-rd pile on the 2-nd one;
  • put the 2-nd pile on the 1-st one.

In the second sample there is no way to complete the solitaire.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...